ОХУ: Instagram зэрэг хориотой платформ болон сайтуудад нэвтрэх боломжийг олгодог VPN үйлчилгээг хязгаарлана
2023, 10 сарын 5. 1:030

Орон нутгийн хэвлэл мэдээллийн хэрэгслүүдийн 4-ний өдөр мэдээлснээр ОХУ иргэдийнхээ хориотой нийгмийн сүлжээнд хандах хандалтыг хязгаарлах үүднээс VPN буюу хувийн виртуал сүлжээний үйлчилгээг хаахаар төлөвлөжээ.

Эрх баригч Нэгдсэн Орос намын сенатор Артём Шайкин мэдэгдэхдээ ирэх оны гуравдугаар сарын 1-нээс эхлэн ОХУ-ын харилцаа холбооны хяналтын байгууллага болох Харилцаа холбоо, мэдээллийн технологи, олон нийтийн харилцааны хяналтын алба VPN үйлчилгээг хаах төлөвлөгөөтэй байгааг онцлов.

Тодруулбал Сенатын Дижитал эдийн засгийг хөгжүүлэх хорооны дэд дарга Шайкин “ОХУ-д ашиглахыг хориглосон платформ болон сайтуудад нэвтрэх боломжийг олгодог VPN үйлчилгээг хаах шийдвэр ирэх оны гуравдугаар сарын 1-нээс хэрэгжиж эхэлнэ” хэмээн өгүүлсэн байна.

Түүний дурдсан “хориотой платформ болон сайт” гэдэг нь АНУ-ын Meta компанийн үйл ажиллагааг нь хариуцан явуулдаг Facebook, Instagram, WhatsApp зэрэг нийгмийн сүлжээний томоохон платформуудыг хэлж буй аж. ОХУ-ын засгийн газар өнгөрсөн оны хоёрдугаар сард анх Украин руу халдан довтолж байх үедээ “хуурамч мэдээ” тараасан гэх нэрийдлээр барууны нийгмийн сүлжээний платформуудыг хаах арга хэмжээ авч байсан билээ. Гэсэн хэдий ч Оросын залуу үеийнхэн VPN үйлчилгээгээр дамжуулан эдгээр нийгмийн сүлжээний платформуудыг өнөөдрийг хүртэл ашигласаар байгаа юм.

VPN үйлчилгээний талаар олон улсын хэмжээнд судалдаг Top10VPN компанийн зүгээс мэдэгдэхдээ өнгөрсөн оны гуравдугаар сард ОХУ-д Instagram-ын хэрэглээг хориглосны дараа VPN үйлчилгээний эрэлт 2692 хувиар өссөн болохыг тогтоожээ.

Эх сурвалж: Asiae

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
Меta компанийн хувьцаа 2-р улирлын борлуулалтын таамаглалаас болж 10 гаруй хувиар унажээ
02024-4-26 12:12
Сансар огторгуйн гэрээний тухай тогтоолд ОХУ хориг тавьсныг АНУ шүүмжилжээ
02024-4-25 18:35
Газрын тосны үнэ өсжээ
02024-4-25 18:33
Нисэх онгоц тээгч “Жорж Вашингтон” хөлөг онгоц Япон руу хөдөлнө
02024-4-25 16:26
Чип суулгуулсан өвчтөн бодлоороо ханз үсэг бичиж чаджээ
02024-4-25 16:18
Хуванцрын бохирдолтой тэмцэх тухай гэрээний асуудлаарх уулзалт Канадад эхэлжээ
02024-4-25 16:09
Испанийн Ерөнхий сайд огцрох эсэхээ эргэцүүлнэ
02024-4-25 16:05
АНУ: 20 гаруй жилийн өмнөх гэмт хэргийн буруутан амьсгал хураахаасаа өмнө хэргээ хүлээжээ
02024-4-25 16:01
Билли Айлиш: Би бүх л амьдралынхаа туршид охидод хайртай байсан
12024-4-25 13:01
Oracle компани төв оффисоо Техас мужаас Теннесси муж руу нүүлгэн болжээ
02024-4-25 12:35