Хосуудын сэтгэл засалчийн зүгээс салалтгүйгээр гэрлэхэд хамгийн тохиромжтой насыг ийн хэлжээ
3 сарын 13. 11:140

Бидний эцэг эхчүүдийн үлгэрлэснээр хүн амьдралдаа нэг л хүнтэй гэрлэж, амьдралаа холбодог бөгөөд тэр л хүнтэйгээ үлдсэн амьдралаа өнгөрөөж, зовлон жаргал бүгдийг хамтдаа туулах нь жинхэнэ аз жаргал билээ. Мэдээж хэн ч гэрлэхдээ хэтдээ сална гэж боддоггүй нь лавтай. Харамсалтай нь хүсэхийн хэрээр хясаж байдаг амьдралын жам хойно гэрлээд хэдэн жилийн нүүрийг үзээд л салах тохиолдол бишгүй их болсон.

Тэгвэл хосуудын сэтгэл засалт Лори Готтлийб гэх эрхмийн зүгээс салалтгүйгээр гэрлэхэд хамгийн тохиромжтой насыг ийн хэлжээ.

Түүний өгүүлснээр 20 дөнгөж шүргээд л гэрлэх нь тийм ч сайхан санаа биш гэсэн бол 25-30 насанд гэрлэх нь хамгийн тохиромжтой гэсэн байна. Учир нь 25 насанд гэрлэсэн хүмүүсийн хүрээнд салалтын түвшин 20 настнуудтай харьцуулахад 50 хувиар бага байдаг гэсэн судалгаа байдаг ажээ.

Лори Готтлийбийн хэлснээр, “Мэдээж хэт залуудаа гэрлэхэд хүн өөрөө ч бүрэн төлөвшөөгүй байдаг. Энэ нөхцөлд хүн өөрөө амьдралд хөл олоогүй байх бөгөөд хосын харилцааг авч явахад шаардлагатай ур чадварууд ч дутагдалтай байна.

Харин 25-30 насанд хүн өөрийгөө илүү сайн таньж мэдсэн байдаг. Энэ насанд хүн өөрийн юу хүсэж байгаа болон хосын харилцаанаас юу хүсэж буйгаа таньсан байдаг.

30-аас дээш насанд, дийлэнх тохиолдлыг авч үзвэл, бид илүү урт хугацаанд амьдрах тусам илүү их зүйлийг үзэж, олон салалтыг даван туулдаг. Улмаар өмнөх харилцаануудаас үлдсэн шарх нь бидний хэтийн харилцаанууддаа хандах хандлагад нөлөөлж байдаг” гэжээ.


Эх сурвалж: UNILAD

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
Европын холбоо ОХУ-ын эсрэг шинэ хориг арга хэмжээнд байгалийн хийг хамруулахаар төлөвлөж байна
02024-4-29 10:10
Илон Маск Хятадад айлчлан автомат жолоодлогын системийг нэвтрүүлэх талаар ярилцжээ
02024-4-29 8:55
Меta компанийн хувьцаа 2-р улирлын борлуулалтын таамаглалаас болж 10 гаруй хувиар унажээ
02024-4-26 12:12
Сансар огторгуйн гэрээний тухай тогтоолд ОХУ хориг тавьсныг АНУ шүүмжилжээ
02024-4-25 18:35
Газрын тосны үнэ өсжээ
02024-4-25 18:33
Нисэх онгоц тээгч “Жорж Вашингтон” хөлөг онгоц Япон руу хөдөлнө
02024-4-25 16:26
Чип суулгуулсан өвчтөн бодлоороо ханз үсэг бичиж чаджээ
02024-4-25 16:18
Хуванцрын бохирдолтой тэмцэх тухай гэрээний асуудлаарх уулзалт Канадад эхэлжээ
02024-4-25 16:09
Испанийн Ерөнхий сайд огцрох эсэхээ эргэцүүлнэ
02024-4-25 16:05
АНУ: 20 гаруй жилийн өмнөх гэмт хэргийн буруутан амьсгал хураахаасаа өмнө хэргээ хүлээжээ
02024-4-25 16:01