АНУ: Хөвгүүд нь гэмт хэрэг үйлдсэнийг мэдсэн эмэгтэй хүүхдүүдээ цагдаагийн газарт хүлээлгэн өгчээ
4 сарын 5. 17:440

Өнгөрөгч дөрөвдүгээр сарын 2-ы өдөр АНУ-ын Миссиссипи мужийн Холли Спрингс хотод Kia Forte маркийн автомашин гэрлээ асаагаагүйгээр зам тээврийн хөдөлгөөнд оролцож байхыг анзаарсан цагдаа нар жолоочид зогсох дохио өгчээ. Гэвч жолооч автомашинаа зогсоогоогүй тул цагдаа нар автомашины араас хөөсөн байна. Яг энэ үед цагдаа нарын хөөж явсан автомашинаас цагдаагийн автомашин руу 2 ч удаа гал нээсэн хэрэг гарч, аз болоход хэргийн улмаас нэг ч хүн эрүүл мэнд, амь насаараа хохироогүй ажээ. Гэсэн хэдий ч гал нээсэн этгээдүүдийн зорчиж явсан автомашиныг цагдаа нар гүйцэж чадаагүй байна.

Улмаар цагдаагийн газраас Kia Forte маркийн автомашиныг жолоодож, тус машин дотор зорчиж байсан хөвгүүдийг эрэн сурвалжилж байгаа талаар мэдээлэл түгэхэд хөвгүүдийн ээж шууд л хүүхдүүдээ таньжээ.

Mother turns in 2 sons accused of shooting at police: 'I don't play no  games'

Тийнхүү эмэгтэй хөвгүүдээсээ асуухад тэд ч үнэнээ хэлсэн байна. Үнэнийг мэдсэн ээжийнх нь зүгээс ийм төрлийн ааш авирыг тэвчихгүй гэдгээ хэлж, маргааш өглөө нь тэднийг цагдаагийн газарт өөрийн биеэр хүлээлгэн өгчээ.

Үйл явдлын хүрээнд эл мэдээг дуулсан олон нийтийн зүгээс хөвгүүдийн ээжийг магтан сайшаасан байна. Тэдний хэлж байгаагаар эмэгтэй өөрийн хүүхдүүдийг өмгөөлж, хийсэн үйлдлийг нь нуун дарагдуулж болох байсан ч үнэнч шударга байдлыг эрхэмлэсэн нь тун сайшаалтай хэрэг гэжээ.


Эх сурвалж: UNILAD

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
11
2
1
1
1
2
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
Дэлхийн хэвлэлийн эрх чөлөөний шагналыг Палестины бүх сэтгүүлчдэд олголоо
02024-5-3 17:18
Украины энх тайвны асуудлаарх бага хуралд 160 гаруй орны удирдагчдыг урьжээ
02024-5-3 17:13
Франц, Японы цэргийн хамтын ажиллагааг бэхжүүлэхээр тохиролцов
02024-5-3 17:10
Дэлхийн эдийн засгийн өсөлтийн төсөөллийг ахиулжээ
02024-5-3 17:08
Азербайжан, Узбекистан, Казахстаны эрчим хүчний системүүдийг нэгтгэнэ
02024-5-3 17:04
Өмнөд Солонгос АУКУС түншлэлд нэгдэхээр төлөвлөж байна
02024-5-3 16:59
АНУ: Өнгөрөгч 3-р сард худалдааны алдагдал 69.4 тэрбум ам.долларт хүрч өмнөх сараас 0.1 хувиар буурчээ
02024-5-3 8:09
АНУ: ОХУ-ын баяжуулсан ураны импортод хориг тавьжээ
02024-5-3 7:36
Microsoft сэргээгдэх эрчим хүчний салбарт 10 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт хийхээр шийджээ
02024-5-3 1:52
АНУ-ын Конгрессын танхим еврейчүүдийг үзэн ядах үзэлтэй холбоотой хуулийн төслийг баталжээ
02024-5-2 12:47