Аважи арал дээр нисдэг машины туршилт хийжээ
3 сарын 19. 14:170

“Пасона” групп Японы баруун нутгийн Хиого мужийн Аважи арал дээр Аважи хотын захиргаа зэрэг түншүүдтэйгээ хамтран нисдэг автомашины туршилт хийжээ.

Хоёр шалгагч суусан автомашин туршилтын үеэр автоматаар ниссэн байна. Японы хүний нөөцийн үйлчилгээний салбарын “Пасона” групп уг нисдэг машиныг аялал жуулчлалын зориулалтаар болон гамшгийн үед ашиглахаар төлөвлөж байна.

Хятадын автомат жолоодлоготой агаарын тээврийн хэрэгсэл үйлдвэрлэгч “Иханг”-д үйлдвэрлэсэн хоёр хүний суудалтай уг машин цагт 130 км хүртэл хурдлах чадвартай. Туршилтын үеэр машин 40 м хүртэл өндөрт 25 км/цаг хурдтайгаар дөрвөн минут орчим нисжээ.

Хиого мужийн захирагч Мотохико Сайто туршилтын талбайд очиж, нислэгийг үзсэн нь шинэ тээврийн хэрэгслийн боломж бололцоонд ихээхэн найдлага тавьж байгааг харууллаа. “Аважид нисдэг машины туршилтыг үргэлжлүүлэх нь түүнийг аялал жуулчлал төдийгүй ложистик, эмнэлгийн зориулалтаар ашиглахад үлгэр жишээ болно” гэж тэрбээр хэлжээ.


Эх сурвалж: OANA /МОНЦАМЭ агентлаг/

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
Меta компанийн хувьцаа 2-р улирлын борлуулалтын таамаглалаас болж 10 гаруй хувиар унажээ
02024-4-26 12:12
Сансар огторгуйн гэрээний тухай тогтоолд ОХУ хориг тавьсныг АНУ шүүмжилжээ
02024-4-25 18:35
Газрын тосны үнэ өсжээ
02024-4-25 18:33
Нисэх онгоц тээгч “Жорж Вашингтон” хөлөг онгоц Япон руу хөдөлнө
02024-4-25 16:26
Чип суулгуулсан өвчтөн бодлоороо ханз үсэг бичиж чаджээ
02024-4-25 16:18
Хуванцрын бохирдолтой тэмцэх тухай гэрээний асуудлаарх уулзалт Канадад эхэлжээ
02024-4-25 16:09
Испанийн Ерөнхий сайд огцрох эсэхээ эргэцүүлнэ
02024-4-25 16:05
АНУ: 20 гаруй жилийн өмнөх гэмт хэргийн буруутан амьсгал хураахаасаа өмнө хэргээ хүлээжээ
02024-4-25 16:01
Билли Айлиш: Би бүх л амьдралынхаа туршид охидод хайртай байсан
12024-4-25 13:01
Oracle компани төв оффисоо Техас мужаас Теннесси муж руу нүүлгэн болжээ
02024-4-25 12:35