2007 онд анх худалдаанд гарч байсан iPhone гар утас 190,000 ам.доллароор худалдаалагджээ
2023, 7 сарын 18. 12:010

Саяхан АНУ-д зохион байгуулагдсан дуудлага худалдаагаар 2007 анх худалдаанд гарч байсан, iPhone ухаалаг гар утасны анхны үйлдвэрлэлийн 4 гигабайт багтаамж бүхий гар утас 190,372.80 ам.долларын үнэ хүрчээ.

Тухайн үед дээрх төрлийн iPhone гар утас тийм ч олон ширхэг үйлдвэрлэгдээгүй тул iPhone гар утас цуглуулагчдын зүгээс үүнийг “Ариун тагш” хэмээдэг юм.

Утсыг дуудлага худалдаанд оруулахад утас цоо шинэ, үйлдвэрийн лацтайгаа байжээ.

Анхлан худалдаанд гарахдаа ердөө 599 ам.долларын үнээр борлуулагдаж байсан тус утас тийнхүү өөрийн үнийг 316 дахин өсгөж чадсан байна.

Дуудлага худалдааг зохион байгуулагчдын зүгээс тухайн ухаалаг гар утсыг 50,000-100,000 ам.долларын үнэ хүрнэ хэмээн тооцоолж байсан ч бодит байдал тэдний тооцооллыг хол орхисон юм.

4 гигабайт багтаамж бүхий тус ухаалаг гар утсыг худалдаанд гарснаас хойш ердөө 2 сарын дараа Apple компани үйлдвэрлэлийг нь зогсоож байжээ. Үйлдвэрлэлийг зогсоох болсон шалтгаан нь тухайн үед уг загварын борлуулалт хэт удаашралтай байсан гэнэ.


Эх сурвалж: BBC

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
0
0
0
1
0
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
Меta компанийн хувьцаа 2-р улирлын борлуулалтын таамаглалаас болж 10 гаруй хувиар унажээ
02024-4-26 12:12
Сансар огторгуйн гэрээний тухай тогтоолд ОХУ хориг тавьсныг АНУ шүүмжилжээ
02024-4-25 18:35
Газрын тосны үнэ өсжээ
02024-4-25 18:33
Нисэх онгоц тээгч “Жорж Вашингтон” хөлөг онгоц Япон руу хөдөлнө
02024-4-25 16:26
Чип суулгуулсан өвчтөн бодлоороо ханз үсэг бичиж чаджээ
02024-4-25 16:18
Хуванцрын бохирдолтой тэмцэх тухай гэрээний асуудлаарх уулзалт Канадад эхэлжээ
02024-4-25 16:09
Испанийн Ерөнхий сайд огцрох эсэхээ эргэцүүлнэ
02024-4-25 16:05
АНУ: 20 гаруй жилийн өмнөх гэмт хэргийн буруутан амьсгал хураахаасаа өмнө хэргээ хүлээжээ
02024-4-25 16:01
Билли Айлиш: Би бүх л амьдралынхаа туршид охидод хайртай байсан
12024-4-25 13:01
Oracle компани төв оффисоо Техас мужаас Теннесси муж руу нүүлгэн болжээ
02024-4-25 12:35