БНАСАУ-ОХУ-ын цэргийн хамтын ажиллагаа Зүүн хойд Ази дахь Умард Солонгосын заналхийллийг эрс нэмэгдүүлж болзошгүй
1 сарын 19. 5:000

АНУ-ын засгийн газрын өндөр албан тушаалтан саяхан Умард Солонгос-Оросын цэргийн хамтын ажиллагаа ойрын 10 жилийн хугацаанд Зүүн хойд Азийн бүсд Умард Солонгосын зүгээс үзүүлэх аюул заналхийллийг эрс нэмэгдүүлнэ гэж таамаглажээ.

Тодруулбал Цагаан ордны Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн дэд тэргүүн Пранай Бади орон нутгийн цагаар 18-ны өдөр Вашингтон ДС-ийн Стратегийн болон Олон Улсын Судалгааны Төвөөс зохион байгуулсан арга хэмжээний үеэр үг хэлэхдээ, "Бид өмнө нь огт харж байгаагүй Орос, Умард Солонгосын цэрэг, армийн салбар дахь маш гүнзгий хамтын ажиллагааг өнөөдөр харж байна” хэмээн онцлон тэмдэглэсэн юм.

"Энэхүү хамтын ажиллагааны үр дүнд бүс нутагт заналхийлж буй Умард Солонгосын өнөөгийн нөхцөл байдал дараагийн арван жилийн хугацаанд эрс өөрчлөгдөж магадгүй гэж үзэж байна” хэмээн тэрээр үргэлжлүүлжээ.

Ийнхүү үзэж буйн гол шалтгаан ОХУ-д баллистик пуужин, сум нийлүүлсний хариуд Умард Солонгосын талын хүлээн авах магадлалтай цэргийн дэвшилтэт технологи, БНАСАУ-ОХУ хамтарсан зэвсгийн үйлдвэрлэлийг эхлүүлэх, цаашид тус хоёр улс хамтын ажиллагаагаа эвслийн түвшинд бэхжүүлэх боломжтлй эсэх зэргийг харгалзан үзсэн хэмээн тайлбарласан байна.

ОХУ-ын Батлан ​​хамгаалахын сайд Сергей Шойгу өнгөрсөн жил (7-р сарын 25-27) Умард Солонгост айлчилж, БНАСАУ-ын дарга Ким Жон Унтай уулзах үеэс эхлэн их хэмжээний цэргийн хангамж, тэр дундаа их бууны сум ОХУ руу шилжүүлсэн гэж Өмнөд Солонгос болон АНУ-ын холбогдох эрх баригчид үзэж байгаа билээ.

Түүнчлэн өнгөрсөн оны есдүгээр сарын 13-нд БНАСАУ-ын дарга Ким Жон Ун болон ОХУ-ын ерөнхийлөгч В.Путин нар дээд хэмжээний уулзалт хийсний дараа Умард Солонгосын Орос руу зэвсэг нийлүүлэх ажил үргэлжилсэн хэмээн үзэж буй юм. Үүний хариуд Умард Солонгос Оросын хиймэл дагуул хөөргөх технологийг эзэмшиж, түүгээрээ цэргийн тагнуулын хиймэл дагуул хөөргөхөд ашигласан байж магадгүй гэж шинжээчид таамаг дэвшүүлсэн билээ.

Эх сурвалж: SBS

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
1
0
0
0
0
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
Европын холбоо ОХУ-ын эсрэг шинэ хориг арга хэмжээнд байгалийн хийг хамруулахаар төлөвлөж байна
02024-4-29 10:10
Илон Маск Хятадад айлчлан автомат жолоодлогын системийг нэвтрүүлэх талаар ярилцжээ
02024-4-29 8:55
Меta компанийн хувьцаа 2-р улирлын борлуулалтын таамаглалаас болж 10 гаруй хувиар унажээ
02024-4-26 12:12
Сансар огторгуйн гэрээний тухай тогтоолд ОХУ хориг тавьсныг АНУ шүүмжилжээ
02024-4-25 18:35
Газрын тосны үнэ өсжээ
02024-4-25 18:33
Нисэх онгоц тээгч “Жорж Вашингтон” хөлөг онгоц Япон руу хөдөлнө
02024-4-25 16:26
Чип суулгуулсан өвчтөн бодлоороо ханз үсэг бичиж чаджээ
02024-4-25 16:18
Хуванцрын бохирдолтой тэмцэх тухай гэрээний асуудлаарх уулзалт Канадад эхэлжээ
02024-4-25 16:09
Испанийн Ерөнхий сайд огцрох эсэхээ эргэцүүлнэ
02024-4-25 16:05
АНУ: 20 гаруй жилийн өмнөх гэмт хэргийн буруутан амьсгал хураахаасаа өмнө хэргээ хүлээжээ
02024-4-25 16:01