Өмнөд Солонгос, АНУ байлдааны буудлагатай сургуулилалт хийж байна
1 сарын 4. 18:370

Өмнөд Солонгос, АНУ-ын хамтарсан байлдааны бэлэн байдлыг бэхжүүлэхийн тулд байлдааны буудлагатай хамтарсан сургуулилалтыг Умард Солонгостой залгаа хилийн ойролцоо хийж байна гэж Өмнөд Солонгосын арми өнөөдөр мэдэгджээ.

Сөүлээс зүүн хойд зүгт 46 км-ийн зайд орших хилийн Почон хотод 12 дугаар сарын 29-нд эхэлсэн сургуулилалтад Өмнөд Солонгосын Нийслэлийн механикжсан явган цэргийн дивиз, АНУ-ын 2-р явган цэргийн дивизийн Stryker бригадын байлдааны баг оролцож байна. Уг сургуулилалт баасан гараг хүртэл үргэлжилнэ.

Холбоотнуудын энэ оны анхных болж байгаа хамтарсан сургуулилалт нь Умард Солонгосын зүгээс учрах цэргийн аюул заналын эсрэг хамтарсан ажиллагааны чадавхыг бэхжүүлэх зорилготой гэж армийн мэдэгдэлд дурджээ. Сургуулилалтад К1А2 танк, А-19 байлдааны нисэх онгоц, Stryker хуягт машин, их бууны систем зэрэг Өмнөд Солонгос, АНУ-ын 110 зэвсгийн систем оролцож байгаа бөгөөд А-10 байлдааны нисэх онгоцноос загварчилсан бай руу нарийвчилсан цохилт өгөх, К1А2 танкны буудлага, танк-агаарын довтолгооноос хамгаалах сургуулилалт хийсэн байна.

Өмнөд Солонгосын арми энэ долоо хоногт хэд хэдэн удаа буудлагын сургуулилалт болон бусад маневрыг хийсэн нь Умард Солонгосын хурц шүүмжлэлд өртөөд байна. Өмнөд Солонгос шинэ оныг “өөрийгөө сүйтгэх” үйлдлээр эхлүүлсэн гэж Умард Солонгосын төрийн мэдлийн хэвлэлүүд пүрэв гарагт мэдээлсэн бөгөөд хоёр талын хооронд мөргөлдөөн гарах магадлал энэ онд хамгийн өндөр байх болно гэж анхааруулжээ.

Болзошгүй өдөөн хатгалгыг таслан зогсоохын тулд Умард Солонгосын талын үйл ажиллагаанд тавих хяналтаа чангатгасан гэж Өмнөд Солонгосын арми мэдэгджээ. Штабуудын дарга нарын хорооны хэвлэлийн төлөөлөгч, хурандаа Ли Сон Жун хэвлэлийн бага хурлын үеэр хэлэхдээ, өнгөрсөн оны сүүлчээс эхлэн хийж буй Умард Солонгосын армийн өвлийн сургуулилалт өмнөх жилүүдийнхтэй ижил түвшинд байна гэжээ. Умардын тал ихэвчлэн 12 дугаар сараас эхлэн хаврын эхэн үе хүртэл тогтмол цэргийн сургуулилалт хийдэг бөгөөд энэ үеэр их буугаар буудах сургуулилалт болдог.


Эх сурвалж: Yonhap /МОНЦАМЭ агентлаг/

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
АНУ-ын Конгрессын танхим еврейчүүдийг үзэн ядах үзэлтэй холбоотой хуулийн төслийг баталжээ
02024-5-2 12:47
Соёл хоорондын яриа хэлэлцээний Бүх дэлхийн VI чуулга уулзалт эхэллээ
02024-5-2 12:44
Морин толгой мананцрын шинэ зургуудыг танилцуулжээ
02024-5-2 12:36
Тэнгис дээгүүр нисгэгчгүй онгоцоор ачаа тээвэрлэв
02024-5-2 12:32
LVMH групп томоохон хотуудын үнэ цэнтэй байршлуудад үл хөдлөх хөрөнгө олноор авч эхэлжээ
02024-5-2 9:44
Аmazon эхний улиралд 143.3 тэрбум ам.долларын борлуулалт хийжээ
02024-5-2 6:57
Японы технологиудыг хилийн чанадад шилжүүлэх шинэ журам гаргана
02024-5-1 17:01
“Binance” биржийг үүсгэн байгуулагч Ч.Жаод дөрвөн сар хорих ял оноожээ
02024-5-1 16:57
“Долоогийн бүлэг”-ийн орнууд 2035 он гэхэд нүүрсний цахилгаан станцуудаа хаана
02024-5-1 16:49
“Тесла” компанийн хувьцаа огцом өсжээ
02024-5-1 16:03