51 настай Холливудын жүжигчин Камерон Диас хоёр дахь хүүхдээ өлгийдөн авчээ
3 сарын 24. 22:360

Өдгөө 51 настай Холливудын нэрт жүжигчин Камерон Диас хоёр дахь хүүхдээ өлгийдөн авчээ.

Орон нутгийн цагаар 23-ны өдөр Associated Press зэрэг гадаадын хэвлэл мэдээллийн хэрэгслүүдийн мэдээлснээр өмнөх өдөр нь Диас болон түүний нөхөр 45 настай хөгжимчин Бенжи Мэдден нар өөрсдийн Instagram хуудсаараа дамжуулан хүүтэй болсон тухайгаа олон нийтэд мэдэгдсэнийг онцлов.

Диас “Манай гэр бүл бяцхан Кардинал Мэдденээр бүл нэмж байгаад маш их талархаж байна. Бид хүүтэй болсондоо маш их баяртай байна. Хүүгийнхээ аюулгүй байдал, хувийн нууцыг хамгаалах үүднээс зургийг нь нийтэлж чадахгүй нь” хэмээн өгүүлсэн байна. Тэрээр үргэлжлүүлэн "Хүүхэд гэдэг үнэхээр хөөрхөн бас гайхалтай юм. Та бүхэнд илгээж буй хайрыг минь хүлээж авна уу. Та бүхэнд хамгийн сайн сайхныг хүсье” гэж бичжээ.

Жүжигчин бүсгүй 2015 онд Good Charlotte хамтлагийн гишүүн Мэддентэй гэрлэж, 2020 онд 47 настайдаа анхны охин Радиксаа өлгийдөн авч байсан билээ. Тухайн үед Диас хувийн амьдралаа олонд дэлгэхийг хүсэхгүй байна гэдгээ мэдэгдэн охиныхоо гэрэл зураг болон бусад мэдээллийг чанд нууцалж байсан юм. Тэрээр бие давхар болохын тулд багагүй хичээл зүтгэл гаргасан боловч амжилттай болоогүй тул тээгч эхийн тусламжтайгаар охинтой болсон гэх мэдээлэл гарч байв.

Диас ч мөн жирэмсэн болсон талаараа болон жирэмсний үйл явцынхаа талаар ямар нэгэн мэдээллийг олон нийтэд ил болгохгүй байсаар хүүхдүүдээ төрсний дараа л албан ёсоор хүүхэдтэй болсноо зарладаг уламжлал тогтож буй бололтой.

1994 онд алдарт жүжигчин Жим Керритэй хамтран тоглосон "Маск" киногоор олонд танигдаж байсан Диас 2000-аад оны үед Холливудын “нүүр царай” болж байсан шилдэг жүжигчдийн нэг юм. “Миний сайн найзын хурим”, “Бүхнийг Мэригийн төлөө”, “Чарлигийн сахиусан тэнгэрүүд” зэрэг бүтээлүүдэд бүтээсэн дүрүүд нь түүнийг алдрын тавцанд гаргаж байв. 2014 онд зураг авалтаа өндөрлүүлсэн "Энни" киноноос хойш карьераа түр завсарласан тэрээр дөрвөн жилийн дараа кино урлагаас “зодог тайлж буйгаа” гэнэт зарлаж шүтэн бишрэгчдээ гонсойлгож байлаа. Тухайн үед Диас “зодог тайлах” болсон шалтгаанаа тайлбарлахдаа "Амьдралын минь талаас илүү хугацаа нь олны нүдэн дээр өнгөрсөн байна. Одоо би өөрөө өөртөө цаг гаргаж, амьдралаа цэгцлэх хэрэгтэй байна" хэмээн өгүүлж байсан юм.

Гэвч үүнээс найман жилийн дараа буюу 2022 онд Netflix-ийн "Back in Action" киногоороо их урлагт эргэн ирсэн байна. Жүжигчний карьераа завсарласан хугацаандаа тэрээр органик дарсны бизнест хүчээ үзсэн гэх мэдээлэл мөн гарч байсан билээ.

Эх сурвалж: Asiae

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
25
18
3
2
4
5
2
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
Европын холбоо ОХУ-ын эсрэг шинэ хориг арга хэмжээнд байгалийн хийг хамруулахаар төлөвлөж байна
02024-4-29 10:10
Илон Маск Хятадад айлчлан автомат жолоодлогын системийг нэвтрүүлэх талаар ярилцжээ
02024-4-29 8:55
Меta компанийн хувьцаа 2-р улирлын борлуулалтын таамаглалаас болж 10 гаруй хувиар унажээ
02024-4-26 12:12
Сансар огторгуйн гэрээний тухай тогтоолд ОХУ хориг тавьсныг АНУ шүүмжилжээ
02024-4-25 18:35
Газрын тосны үнэ өсжээ
02024-4-25 18:33
Нисэх онгоц тээгч “Жорж Вашингтон” хөлөг онгоц Япон руу хөдөлнө
02024-4-25 16:26
Чип суулгуулсан өвчтөн бодлоороо ханз үсэг бичиж чаджээ
02024-4-25 16:18
Хуванцрын бохирдолтой тэмцэх тухай гэрээний асуудлаарх уулзалт Канадад эхэлжээ
02024-4-25 16:09
Испанийн Ерөнхий сайд огцрох эсэхээ эргэцүүлнэ
02024-4-25 16:05
АНУ: 20 гаруй жилийн өмнөх гэмт хэргийн буруутан амьсгал хураахаасаа өмнө хэргээ хүлээжээ
02024-4-25 16:01