Тайвань: Хятадын аюул заналхийллийг сөрөх зорилгоор 1700 гаруй нисгэгчгүй нисэх төхөөрөмж авахаар төлөвлөжээ
2023, 9 сарын 3. 4:100

Тайвань, Хятадын хооронд цэргийн хурцадмал байдал нэмэгдэж байгаа энэ үед Тайванийн арми 1000 хол давсан тооны цэрэг армийн зориулалт бүхий нисгэгчгүй нисэх төхөөрөмж худалдан авахаар төлөвлөжээ. Энэхүү шийдвэрийнхээ хүрээнд 5 тэрбум Тайвань долларыг батлан хамгаалахын төсөвтөө суулгаж өгөхөөр болсон байна.

Тайванийн Үндэсний батлан ​​хамгаалах яам орон нутгийн цагаар 31-ний өдөр Үндэсний ассамблейд өргөн мэдүүлсэн ирэх оны батлан ​​хамгаалахын төсөвт армийн зориулалттай 392, тэнгисийн цэргийн хүчинд 1072, агаарын хүчинд 315 ширхэг гээд нийт 1779 ширхэг нисгэгчгүй нисэх төхөөрөмж худалдан авахаар төлөвлөж байгаа талаар China Times сонин 1-ний өдөр мэдээлэв.

Тайванийн арми Украины дайнаас сургамж авч, нисгэгчгүй нисэх төхөөрөмжөөр дамжуулан арми, тэнгисийн цэрэг, агаарын хүчин гэсэн гурван хүчний тандалт, тагнуул, үйл ажиллагааны чадавхийг бэхжүүлж буй хэрэг юм хэмээн орон нутгийн хэвлэлүүд онцолсон байна.

Тэр дундаа Хятадтай харьцуулахад цэрэг армийн чадавхийн хувьд доогуур үзүүлэлттэй Тайвань нь нисгэгчгүй нисэх төхөөрөмжийг Хятадын армийг сөрж зогсоход томоохон хүчин зүйлийн нэгд тооцож байгаагийн илрэл юм. Учир нь Украины арми нь нисгэгчгүй нисэх төхөөрөмж ашиглан Оросын армийн эсрэг тун амжилттай ажиллагаа явуулж буйг Тайванийн тал сайтар судалж байгаа гэдгийг мэргэжилтнүүд баталж байгаа билээ.

Эх сурвалж: MBC

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
АНУ-ын Конгрессын танхим еврейчүүдийг үзэн ядах үзэлтэй холбоотой хуулийн төслийг баталжээ
02024-5-2 12:47
Соёл хоорондын яриа хэлэлцээний Бүх дэлхийн VI чуулга уулзалт эхэллээ
02024-5-2 12:44
Морин толгой мананцрын шинэ зургуудыг танилцуулжээ
02024-5-2 12:36
Тэнгис дээгүүр нисгэгчгүй онгоцоор ачаа тээвэрлэв
02024-5-2 12:32
LVMH групп томоохон хотуудын үнэ цэнтэй байршлуудад үл хөдлөх хөрөнгө олноор авч эхэлжээ
02024-5-2 9:44
Аmazon эхний улиралд 143.3 тэрбум ам.долларын борлуулалт хийжээ
02024-5-2 6:57
Японы технологиудыг хилийн чанадад шилжүүлэх шинэ журам гаргана
02024-5-1 17:01
“Binance” биржийг үүсгэн байгуулагч Ч.Жаод дөрвөн сар хорих ял оноожээ
02024-5-1 16:57
“Долоогийн бүлэг”-ийн орнууд 2035 он гэхэд нүүрсний цахилгаан станцуудаа хаана
02024-5-1 16:49
“Тесла” компанийн хувьцаа огцом өсжээ
02024-5-1 16:03