Лхагва гарагт Тайландын Парламентын доод танхимын хууль боловсруулагчид ижил хүйсийн гэрлэлтийг хуулиар зөвшөөрөх хуулийн төслийг баталжээ. Ингэснээр тус улс нь зүүн өмнөд Азийн улс орнуудын хүрээнд энэ төрлийн гэрлэлтийг хуулиар зөвшөөрсөн анхны улс болж байгаа юм.
Ассошиейтэд Пресс агентлагаас мэдээлснээр Төлөөлөгчдийн танхимын нийт 415 гишүүнээс 400 гишүүн зөвшөөрснөөр хууль батлагдсан гэсэн юм.
Тайланд улсын хувьд хүйсийн цөөнх, бэлгийн чиг хандлага уламжлалт бус хүмүүсийг нээлттэй хүлээн зөвшөөрдгөөрөө алдартай ч ижил хүйсийн хүмүүсийн гэрлэлтийг хуулиар батлахад өнгөрөгч хэдэн арван жилийг зарцуулаад байсны эцэст тийнхүү лхагва гарагт албан ёсоор баталсан байна. Улмаар Парламентын доод танхим эл төслийг баталснаар хууль төсөл өдгөө Сенатын танхим хүрэх юм. Тайландын Сенатын танхимын хувьд доод танхимаас баталсан хуулийн төслийг түдгэлзүүлэх нь тун ховор тохиолдол тул хэвлэлийнхний зүгээс хуулийг төслийг бараг л бүрэн батлагдсанд тооцож байгаа ажээ.
Тийнхүү Тайланд улс нь зүүн өмнөд Азийнхаа хүрээнд энэ төрлийн хуулийг баталсан анхны улс болох гэж байгаа бол Ази тивийнхээ хүрээнд гуравдагч улс болох гэж байгаа нь энэ юм.
Эх сурвалж: AP