Шинэ Зеланд улсын Хууль зүйн сайд Кири Аллан өнгөрөгч ням гарагт авто осол гаргаж, согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож явсан нь тогтоогдсоны улмаас албан тушаалаа хүлээлгэн өгчээ.
Өдгөө 39 настай түүнийг анхаарал болгоомжгүй жолоо барьсан болон хууль сахиулагчийн өөдөөс эсэргүүцэл үзүүлсэн хэрэгт буруутгаж байгаа юм.
Аз болоход ослоос улбаалан амь нас хохирсон хүн үгүй гэнэ.
BBC агентлагаас мэдээлснээр авто осол ням гарагийн орой Шинэ Зеланд улсын нийслэл Веллингтон хотод болсон гэсэн юм.
Ерөнхий сайд Крис Хипкинсийн засгийн газрын гишүүн түүний хувьд сайдын албанаас буусан ч одоогоор засгийн газрын гишүүн хэвээр байх гэнэ. Үйл явдлын хүрээнд ноён Хипкинсийн мэдээлснээр хатагтай Алланы эл үйлдэл нь түүний сэтгэлзүйн гүн хямралтай холбоотой гэжээ.
BBC сувгаас мэдээлсэн дагуу хатагтай Аллан саяхан өөрийн эхнэрээс салсан бөгөөд хувийн шалтгааны улмаас албан ажлаасаа чөлөө авч, өнгөрөгч даваа гарагаас л ажилдаа ороод байсан юм.
Эх сурвалж: BBC