Энэтхэгийн газрын тосны үйлдвэрүүд Оросоос импортолж буй түүхий газрын тосны төлбөрөө юаниар хийж эхэлжээ
2023, 7 сарын 4. 3:051

Энэтхэгийн газрын тос боловсруулах үйлдвэрүүд ОХУ-аас түүхий газрын тос импортлохдоо ам.долларын оронд Хятадын юаниар төлбөрөө төлж эхэлсэн тухай Ройтерс агентлаг мэдээллээ.

Нэрээ нууцлахыг хүссэн олон эх сурвалжаас иш татан Ройтерс агентлаг АНУ зэрэг барууны орнуудын хориг арга хэмжээний улмаас Оросын түүхий газрын тосны төлбөрийг ам.доллароор төлөхөд хүндрэл учирч байгаа тул Энэтхэгийн газрын тос боловсруулах үйлдвэрүүд төлбөрөө юаниар хийх шийдвэрт хүрсэн болохыг онцлов.

Энэтхэгийн засгийн газрын эх сурвалжийн өгүүлснээр “Банкнууд ам.доллароор хийх гүйлгээг хүлээн авахгүй тохиолдолд зарим боловсруулах үйлдвэрүүд юань зэрэг бусад валютаар төлбөр тооцоогоо хийж байгаа” хэмээн уг мэдээг баталсан байна.

Тус улсын төрийн мэдлийн Газрын тосны корпорац нь ОХУ-аас ирж буй түүхий газрын тосны төлбөрийг юаниар хийсэн анхны боловсруулах үйлдвэр болсон гэдгийг мөн дурдав. Тодруулбал тус корпорац нь өнгөрсөн сард ICICI банк болон Хятадын төрийн өмчит арилжааны банк болох Bank of China-аар дамжуулан Роснефтьтэй хийсэн гүйлгээгээ юаниар хийсэн аж.

Энэ үеэс хойш Оросын түүхий газрын тос импортолсныхоо төлбөрийг юаниар хийсээр байгаа бөгөөд өдгөө бусад хувийн газрын тосны компаниуд энэ маягаар төлбөр тооцоогоо хийхээр болж буй нь энэ аж.

Өнгөрсөн тавдугаар сард тус улсын түүхий газрын тосны импортын 40 орчим хувийг ОХУ-ын газрын тос бүрдүүлсэн нь жилийн өмнөхтэй харьцуулахад 16.5 хувиар өссөн үзүүлэлт болжээ.

Энэтхэгийн засгийн газар болон Газрын тосны корпорац зэрэг төрийн мэдлийн газрын тосны компаниудаас гадна 3 хувийн компаниуд, Bank of China, ICIC зэрэг Хятадын банкнуудын зүгээс энэ талаар албан ёсны тайлбар өгөхийг хүсэхэд одоогоор хариу өгөөгүй байгаа гэдгийг Ройтерс агентлаг нэмж онцолсон байна.

Эх сурвалж: MBC

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 1 сэтгэгдэл
Отгооо
121.128.31.227
   /
2023, 7 сарын 4. 8:52

Хятад дахиад тэлжин томров

Онцлох мэдээ
Меta компанийн хувьцаа 2-р улирлын борлуулалтын таамаглалаас болж 10 гаруй хувиар унажээ
02024-4-26 12:12
Сансар огторгуйн гэрээний тухай тогтоолд ОХУ хориг тавьсныг АНУ шүүмжилжээ
02024-4-25 18:35
Газрын тосны үнэ өсжээ
02024-4-25 18:33
Нисэх онгоц тээгч “Жорж Вашингтон” хөлөг онгоц Япон руу хөдөлнө
02024-4-25 16:26
Чип суулгуулсан өвчтөн бодлоороо ханз үсэг бичиж чаджээ
02024-4-25 16:18
Хуванцрын бохирдолтой тэмцэх тухай гэрээний асуудлаарх уулзалт Канадад эхэлжээ
02024-4-25 16:09
Испанийн Ерөнхий сайд огцрох эсэхээ эргэцүүлнэ
02024-4-25 16:05
АНУ: 20 гаруй жилийн өмнөх гэмт хэргийн буруутан амьсгал хураахаасаа өмнө хэргээ хүлээжээ
02024-4-25 16:01
Билли Айлиш: Би бүх л амьдралынхаа туршид охидод хайртай байсан
12024-4-25 13:01
Oracle компани төв оффисоо Техас мужаас Теннесси муж руу нүүлгэн болжээ
02024-4-25 12:35