Европын холбоо ОХУ-ын эсрэг 11 дэх удаагийн багц хориг арга хэмжээг авахаар тохиролцжээ
6 сарын 22. 12:370

ОХУ Украинд халдан түрэмгийлсний хариуд Европын холбоо ОХУ-ын эсрэг нийт 10 удаагийн багц хориг арга хэмжээг өмнө нь аваад байсан билээ. Тэгвэл энэ удаа 11 дэх удаагийн багц хориг арга хэмжээг авахаар тохиролцсон тухай гадаадын хэвлэлүүд орон нутгийн цагаар 21-ний өдөр мэдээлжээ.

Мөн өдөр Бельгийн нийслэл Брюссель хотноо болж өнгөрсөн Европын холбооны элчин сайд нарын хурал дээр тус холбооны тойргийн тэргүүлэгч Швед улс ОХУ-ын эсрэг 11 дэх удаагийн багц хориг арга хэмжээг авахаар тохиролцсон болохыг онцолсон байна. Уг шийдвэрийг Европын холбооны зөвлөл эцэслэн батлах ёстой аж.

Энэ удаад санал оруулж буй хориг арга хэмжээ нь ОХУ-ыг дэмжигч гуравдагч орнууд болон компаниудыг Европын холбооны хориг арга хэмжээг тойрч гарахаас урьдчилан сэргийлэх зорилготой юм.

Франс Пресс агентлагийн баталгаажуулснаар, энэ удаад санал оруулж буй багц хориг арга хэмжээнд Оросын армийн ашигладаг, эсвэл батлан ​​хамгаалах, аюулгүй байдлын салбарт шаардагддаг бараа бүтээгдэхүүн хийгээд технологийг ОХУ-ын нутаг дэвсгэрээр нэвтрүүлэхийг хориглох зэрэг багтаж буй аж.

Түүнчлэн ОХУ-д цэрэг армийн зориулалтаар ашиглаж болох бараа бүтээгдэхүүн, технологи нийлүүлж болох улс орнуудад экспортын хязгаарлалт тогтоох, цэрэг, батлан ​​хамгаалах салбарын хязгаарлалтын барааны жагсаалтыг мөн өргөжүүлэхээр тохиролцсон байна.

Түүнчлэн Украин хүүхдүүдийг хулгайлж, албадан нүүлгэн шилжүүлсэн хэрэгт холбогдсон 71 хувь хүн, 33 байгууллагын хөрөнгийг царцааж хориг арга хэмжээний жагсаалтад оруулахыг санал болгожээ.

Мөн Оросын түүхий газрын тос болон газрын тосны бүтээгдэхүүн тээвэрлэсэн байж болзошгүй хөлөг онгоцыг Европын холбооны боомт руу нэвтрэхийг мөн хориглож байгаа аж.

Европын Комиссын Ерөнхийлөгч Урсула фон дер Ляйен “Кремлийг дэмждэг хүмүүст чиглэсэн экспортын хязгаарлалтыг чангатгаснаар бид Владимир Путины дайны “машинд” илүү том цохилт өгөх болно. Бид энэ удаад хориг арга хэмжээний жагсаалтад орсон аливаа бараа бүтээгдэхүүнийг ОХУ импортолж авахаас сэргийлэх зорилготой” хэмээн цохон тэмдэглэжээ.

Өнгөрсөн оны хоёрдугаар сард ОХУ Украинд цөмрөн орсноос хойш Европын холбоо ОХУ-ын эсрэг 10 удаагийн хориг арга хэмжээг авсан ба 10 дахь удаагийн багц хориг арга хэмжээг энэ оны хоёрдугаар сарын 25-ны өдөр баталсан билээ.

Эх сурвалж: Newsis

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
1
1
0
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
2023/12/05: Тойм мэдээ
02023-12-6 10:24
Alaska Airlines компани Hawaiian Airlines-ийг 1.9 тэрбум ам.доллароор худалдаж авахаар болжээ
02023-12-6 7:19
Meta-гийн хувьцаа эрчимтэй өсөж буй энэ үед Марк Зукерберг их хэмжээний хувьцаагаа борлуулжээ
02023-12-6 7:13
Балба улс ОХУ-аас өөрийн улсынх нь иргэншилтэй хүмүүсийг ажиллагаанд дайчлахгүй байхыг хүсжээ
2023-12-5 21:47
Израилийн арми Газын зурвасын өмнөд хэсэг дэх гол хот руу довтлох ажиллагаагаа эхэлжээ
2023-12-5 20:46
Судалгаагаар Z үеийнхний 63 хувь нь ажлын байран дээрээ сайн найзтай байдаг гэсэн дүн гарчээ
2023-12-5 19:25
Spotify зардлаа танах үүднээс 1,500 ажилтнаа орон тооны цомхотголд оруулах болжээ
02023-12-5 15:55
Биткоины ханш өнгөрөгч оны дөрөвдүгээр сараас хойш анх удаагаа 41,500 ам.долларыг давлаа
2023-12-5 13:13
2023/12/04: Тойм мэдээ
02023-12-5 10:54
Дэлхийн эдийн засагт Хятад улсын эзлэх хувь сүүлийн 28 жилийн хугацаанд анх удаа буурчээ
2023-12-5 7:46