Индонези: Microsoft компани хиймэл оюун ухааны дэд бүтцэд зориулан 1.7 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт хийнэ
5 сарын 1. 6:330

АНУ-ын технологийн салбарын “акуулуудын” нэг болох Microsoft компани үүлэн үйлчилгээ болон хиймэл оюун ухааны технологийн дэд бүтцийг бий болгохын тулд Индонезид 1.7 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт хийхээр шийджээ.

Индонезийн ерөнхийлөгчийн ордны зүгээс орон нутгийн цагаар 30-ны өдөр мэдээлснээр, ерөнхийлөгч Жоко Видодо Microsoft компанийн гүйцэтгэх захирал Сатья Наделла болон түүнийг дагалдан яваа албаны хүмүүстэй уулзсан тухай онцлов. Мэдээлэл, харилцаа холбооны сайд Буди Ари Сетиади “Ерөнхийлөгч Жоко Видодо ноён Наделлатай уулзах үеэрээ тус салбарт ажиллах хүний ​​нөөцийг хөгжүүлэхээс гадна судалгааны төв байгуулах талаар ярилцлаа” гээд Баллина мужийн шинэ нийслэл Нусантара хотод дата төв барих саналыг дэвшүүлж, хөдөө аж ахуй, загас агнуурын салбарт хиймэл оюун ухааны технологийг хөгжүүлэх талаар санал бодлоо илэрхийлсэн гэж мэдэгдэв.

Тэрчлэн ноён Наделла ирэх дөрвөн жилийн хугацаанд Индонезийн үүлэн үйлчилгээ, хиймэл оюун ухааны дэд бүтцийг бий болгох, тэр дундаа дата төв барихад зориулж 1.7 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт хийхээ мөн өдөр мэдэгдсэн ба “Индонезид хамгийн дэвшилтэт хиймэл оюун ухааны дэд бүтцийг байгуулахаар төлөвлөж байна” хэмээн өгүүлэв.

Түүнчлэн тэрээр үргэлжлүүлэн 840.000 Индонезийн иргэдээр тогтохгүй Зүүн өмнөд Азийн 2.5 сая хүнд хиймэл оюун ухааныг хэрхэн ашиглах талаар сургаснаар хиймэл оюун ухааны технологийг хөгжүүлж, дэд бүтцийн хувьд хиймэл оюун ухааны салбартаа түүчээлэгч нь байх болно гэдгээ онцлон тэмдэглэсэн байна.

Microsoft компани нь саяхан АНЭУ-ын хиймэл оюун ухааны технологи хөгжүүлэгч төрийн өмчит компани болох G42-д 1.5 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт хийснээс гадна түүний өмнөхөн Японд хиймэл оюун ухааны мэдээллийн төвүүдийг өргөжүүлэхийн тулд 2.9 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт хийх зэргээр олон улсын түвшинд хиймэл оюун ухааны технологитой холбоотой хөрөнгө оруулалтыг яах аргагүй тэргүүлж буй билээ.

Эх сурвалж: Maeil

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
Гадаадын дадлагажигч ажилтны хөтөлбөрийг шинэчлэхийг Японы парламент дэмжжээ
02024-5-21 17:15
Дэлхийн усны асуудлаарх чуулга уулзалт эхэлжээ
02024-5-21 16:37
Арне Слот Ливерпүүлийг дасгалжуулна
02024-5-21 16:25
Австрали, Шинэ Зеланд улсууд Шинэ Каледониос иргэдээ татан авна
02024-5-21 16:12
Т.Свифтийн тоглолт Их Британийн эдийн засагт 1.2 тэрбумын орлого оруулна
02024-5-21 15:53
АНУ-ын засгийн газрын өр дөрвөн жилийн дотор 11 их наяд ам.доллароор нэмэгджээ
02024-5-21 14:24
Ираны ерөнхийлөгчийн сонгууль зургаадугаар сарын 28-нд болно
02024-5-21 13:36
Давж заалдахыг Ж.Ассанжид зөвшөөрчээ
02024-5-21 13:19
Сансарт зэвсэг байрлуулахыг хориглох тухай Оросын тогтоолын төслийг баталсангүй
02024-5-21 12:10
“Жибли” студи Каннын кино наадмын хүндэт шагналыг хүртлээ
02024-5-21 12:06