Сөүл орчмоор их хэмжээний цас орохыг анхааруулжээ
1 сарын 9. 17:140

Өнөөдөр буюу мягмар гаргийн өглөөнөөс эхлэн Өмнөд Солонгосын зарим нутагт цас орж эхэлсэн бөгөөд оройн оргил ачааллын үед Сөүлийн бүсэд цагт 3 см хүртэл цас орох төлөвтэй байна гэж Үндэсний цаг уур, орчны шинжилгээний агентлаг (KMA) мэдээллээ.

Сөүлийн бүсийн ихэнх хэсгээр их хэмжээний цас орохыг өглөөний 9:00 цагт анхааруулжээ. Тус бүсэд 10 см хүртэл цас орох төлөвтэй байна. Өглөөний 10.00 цагт Дотоод хэргийн яам цасны сэрэмжлүүлгийг “анхаарах” түвшнээс хоёрдугаар шат руу ахиулжээ.

Оройн ачаалал ихтэй цагаар нийслэлд 1-3 см-ийн зузаантай цас орох төлөвтэй байна гэж КМА мэдээллээ.

Шар тэнгисийн дээр үүссэн үүл нутгийн гүн рүү нүүж, үдээс хойш ихэнх нутгаар бороо, цас орно гэж KMA мэдээлсэн бөгөөд Сөүл бүсийн ихэнх хэсгээр, Гёнги мужийн өмнөд болон зүүн нутагт, Гванжу хот, баруун өмнөд нутгийн Жолла мужад өнөө шөнөөс эхлэн лхагва гаргийн өглөө хүртэл бороо, цас үргэлжлэн орох төлөвтэй байна.


Эх сурвалж: Yonhap /МОНЦАМЭ агентлаг/

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
АНУ-ын Конгрессын танхим еврейчүүдийг үзэн ядах үзэлтэй холбоотой хуулийн төслийг баталжээ
02024-5-2 12:47
Соёл хоорондын яриа хэлэлцээний Бүх дэлхийн VI чуулга уулзалт эхэллээ
02024-5-2 12:44
Морин толгой мананцрын шинэ зургуудыг танилцуулжээ
02024-5-2 12:36
Тэнгис дээгүүр нисгэгчгүй онгоцоор ачаа тээвэрлэв
02024-5-2 12:32
LVMH групп томоохон хотуудын үнэ цэнтэй байршлуудад үл хөдлөх хөрөнгө олноор авч эхэлжээ
02024-5-2 9:44
Аmazon эхний улиралд 143.3 тэрбум ам.долларын борлуулалт хийжээ
02024-5-2 6:57
Японы технологиудыг хилийн чанадад шилжүүлэх шинэ журам гаргана
02024-5-1 17:01
“Binance” биржийг үүсгэн байгуулагч Ч.Жаод дөрвөн сар хорих ял оноожээ
02024-5-1 16:57
“Долоогийн бүлэг”-ийн орнууд 2035 он гэхэд нүүрсний цахилгаан станцуудаа хаана
02024-5-1 16:49
“Тесла” компанийн хувьцаа огцом өсжээ
02024-5-1 16:03