“Торгоны зам” ралли Улаанбаатарт барианд орно
4 сарын 1. 16:211

“Торгоны зам” ралли уралдааныг зохион байгуулагчид энэ онд болох уралдааны маршрутыг өөрчлөх шийдвэр гаргажээ.

Тэдний мэдээлснээр, уралдаанд оролцогчид Хятадын Хоргос хотод бус Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотод барианд орно. Монгол, Хятадын талуудтай зөвлөлдсөний эцэст энэ шийдвэрийг гаргасан байна.

“Төслийн ой тохиож буй энэ онд тус уралдааныг Орос, Монголын нутаг дэвсгэрээр дамнан зохион байгуулна. Харин БНХАУ-ын Автомашин, мотоциклийн холбооны саналын дагуу 2025 оны уралдааны маршрут Хятадын нутгаар дайран өнгөрнө" гэж хэвлэлийн мэдээнд дурджээ.

Чиглэл өөрчлөгдсөн хэдий ч уралдааны зай өөрчлөгдөөгүй байна. Оролцогчид 5.5 мянга орчим км замыг туулан барианд орно. 14 дэх удаагийн “Торгоны зам” ралли уралдаан 7 дугаар сарын 5-15-ны өдрүүдэд болно.


Эх сурвалж: РИА Новости /МОНЦАМЭ агентлаг/

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 1 сэтгэгдэл
66.181.190.186
   /
4 сарын 3. 18:18

Хятадууд айхтар болохоороо Оросуудын сэдсэн ийм хогын юмыг өөрөөсөө зайлуулчихаж байгаан. Тэнэгээрээ монголчууд ах нарынхаа хошногыг мөлчийтөл нь долоогоод үүнийхээ хариуд хүшногдуулаад сална

Онцлох мэдээ
Аmazon эхний улиралд 143.3 тэрбум ам.долларын борлуулалт хийжээ
02024-5-2 6:57
Японы технологиудыг хилийн чанадад шилжүүлэх шинэ журам гаргана
02024-5-1 17:01
“Binance” биржийг үүсгэн байгуулагч Ч.Жаод дөрвөн сар хорих ял оноожээ
02024-5-1 16:57
“Долоогийн бүлэг”-ийн орнууд 2035 он гэхэд нүүрсний цахилгаан станцуудаа хаана
02024-5-1 16:49
“Тесла” компанийн хувьцаа огцом өсжээ
02024-5-1 16:03
Дэлхийн анхны робот онгоцны үйлчлэгчийг Дубайд үзүүлнэ
12024-5-1 16:01
“Тесла” хиймэл оюун ухааны салбарт хөрөнгө оруулна
02024-5-1 15:58
Испанийн Ерөнхий сайд албан тушаалаасаа огцрохгүй гэдгээ мэдэгджээ
02024-5-1 15:55
Португалын засгийн газар колоничлолын нөхөн төлбөр төлөхөөс татгалзжээ
02024-5-1 15:48
“Самсунг Электроникс” компанийн орлого өсжээ
02024-5-1 15:43