“Тесла” хиймэл оюун ухааны салбарт хөрөнгө оруулна
5 сарын 1. 15:580

АНУ-ын цахилгаан автомашин үйлдвэрлэгч “Тесла” компани автомат жолоодлогод зайлшгүй шаардлагатай хиймэл оюун ухааны хөтөлбөрүүдийг хөгжүүлэхэд энэ онд 10 орчим тэрбум ам.долларын хөрөнгө оруулна гэж тус компанийн гүйцэтгэх захирал Илон Маск мэдэгджээ.

“Тесла” энэ жил хиймэл оюун ухааны салбарт 10 тэрбум доллар зарцуулна. Өөр ямар ч компани ийм хэмжээний хөрөнгө зарцуулж байгаагүй” гэж И.Маск X хуудсандаа бичсэн байна.

Хятадын автомашин үйлдвэрлэгч компаниудын үнийн өрсөлдөөнтэй тулгарч байгаагийн зэрэгцээ цахилгаан машины эрэлт саарсны улмаас “Тесла”-гийн орлого энэ оны эхний улиралд буурсан юм. Тодруулбал, цэвэр орлого жилийн өмнөхтэй харьцуулахад 55 хувиар буурчээ. Тус компани мөн ажилчдынхаа 10 хувийг цомхотгоно гэдгээ саяхан мэдэгдсэн юм.

И.Маскийн мэдэгдсэнээр, “Тесла” энэ оны наймдугаар сард автомат жолоодлоготой таксигаа танилцуулах ажээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
Фүжи уулын өмнүүр хаалт босгожээ
02024-5-21 17:46
Гадаадын дадлагажигч ажилтны хөтөлбөрийг шинэчлэхийг Японы парламент дэмжжээ
02024-5-21 17:15
Дэлхийн усны асуудлаарх чуулга уулзалт эхэлжээ
02024-5-21 16:37
Арне Слот Ливерпүүлийг дасгалжуулна
02024-5-21 16:25
Австрали, Шинэ Зеланд улсууд Шинэ Каледониос иргэдээ татан авна
02024-5-21 16:12
Т.Свифтийн тоглолт Их Британийн эдийн засагт 1.2 тэрбумын орлого оруулна
02024-5-21 15:53
АНУ-ын засгийн газрын өр дөрвөн жилийн дотор 11 их наяд ам.доллароор нэмэгджээ
02024-5-21 14:24
Ираны ерөнхийлөгчийн сонгууль зургаадугаар сарын 28-нд болно
02024-5-21 13:36
Давж заалдахыг Ж.Ассанжид зөвшөөрчээ
02024-5-21 13:19
Сансарт зэвсэг байрлуулахыг хориглох тухай Оросын тогтоолын төслийг баталсангүй
02024-5-21 12:10