Дэлхийн анхны робот онгоцны үйлчлэгчийг Дубайд үзүүлнэ
5 сарын 1. 16:011

Дэлхийн анхны робот онгоцны үйлчлэгчийг агаарын тээврийн “Qatar Airways” компани олон улсын аялал жуулчлалын “Arabian Travel Market” үзэсгэлэнд танилцуулахаар төлөвлөж буйгаа мэдэгджээ.

Хиймэл оюун ухаант "Sama 2.0" гэдэг уг хүн дүрст робот нь зорчигчдын асуултуудад хариулж, аялагчдад аяллаа төлөвлөхөд нь туслахаас гадна агаарын тээврийн үйл ажиллагааны талаарх асуултуудад хариулж чаддаг ажээ. Робот үйлчлэгчийг “Qatar Airways” компани дижитал хиймэл оюун ухааны технологийн салбарт тэргүүлэгч "UneeQ" компанитай хамтран бүтээсэн байна.

Ойрх Дорнодын дотоод, гадаад аялал жуулчлалын салбарын хамгийн том үзэсгэлэн болох “Arabian Travel Market” тавдугаар сарын 6-9-ний өдрүүдэд Дубайн олон улсын худалдааны төвд болно.

Жил бүр зохион байгуулдаг энэхүү үзэсгэлэнгийн үеэр аялал жуулчлалын компаниуд, засгийн газруудын төлөөлөгчид, сэтгүүлчид, блогчид аялал жуулчлалын салбарын зах зээлийн хэтийн төлөв, сүүлийн үеийн чиг хандлагын талаар хэлэлцдэг.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 1 сэтгэгдэл
Тж
14.1.81.127
   /
5 сарын 1. 17:44

Өөр газар илүү хөгжил ярьж бхад бид нүүрс өнөө маргаашаа аргацаасан үлгэр ярьсаар...100 жил хөгжсөн монгол өнөөдөр ямар бна саяхан хоорондоо байлдаж явсан арабууд яаж амьдарч бна...ихл гадаад явж туршлага судалснаараа монгол өөр л баймаар...хичнээн цаг хугацаа дэмий өнгөрч байна...хоорондоо хэмлэлдэхээс өөр хийх юмгүй...уих энэ нэг балай халдашгүй эрх гэдэг зүйлийг л хасчихвал амьдралыг арай өөр өнцгөөс харж болмоор....сэтгэл гаргавал хийх зүйл их л байх юм...нам дагаж дэрвэхээ одоо болимоор юм даа....монголчуудаа .....гэж

Онцлох мэдээ
Фүжи уулын өмнүүр хаалт босгожээ
02024-5-21 17:46
Гадаадын дадлагажигч ажилтны хөтөлбөрийг шинэчлэхийг Японы парламент дэмжжээ
02024-5-21 17:15
Дэлхийн усны асуудлаарх чуулга уулзалт эхэлжээ
02024-5-21 16:37
Арне Слот Ливерпүүлийг дасгалжуулна
02024-5-21 16:25
Австрали, Шинэ Зеланд улсууд Шинэ Каледониос иргэдээ татан авна
02024-5-21 16:12
Т.Свифтийн тоглолт Их Британийн эдийн засагт 1.2 тэрбумын орлого оруулна
02024-5-21 15:53
АНУ-ын засгийн газрын өр дөрвөн жилийн дотор 11 их наяд ам.доллароор нэмэгджээ
02024-5-21 14:24
Ираны ерөнхийлөгчийн сонгууль зургаадугаар сарын 28-нд болно
02024-5-21 13:36
Давж заалдахыг Ж.Ассанжид зөвшөөрчээ
02024-5-21 13:19
Сансарт зэвсэг байрлуулахыг хориглох тухай Оросын тогтоолын төслийг баталсангүй
02024-5-21 12:10