Google дэлхийн хамгийн том медиа групп News Corp-той урт хугацааны гэрээ байгуулжээ
5 сарын 1. 8:410

Мэдээллийн технологийн салбарын мэдээллээр төрөлжсөн The Information агентлаг Google компани хиймэл оюун ухааны контентыг ашиглах, бүтээгдэхүүн хөгжүүлэх гэрээнд дэлхийн хамгийн том медиа групп болох News Corp-тай гарын үсэг зурсан талаар мэдээлэв.

News Corp нь Wall Street Journal сонины редакц болох Dow Jones болон Америкийн хэвлэлийн эх бэлтгэгч томоохон компани болох HarperCollins, Их Британийн The Times, Австралийн Euro Broadcasting зэрэг сонины толгой компани юм.

Google нь хиймэл оюун ухааны загвараа сайжруулж, холбогдох функцүүдийг хөгжүүлэхийн тулд Wall Street Journal болон дээр дурдсан бусад эх сурвалжийн агуулгыг ашиглахаар төлөвлөж байгаа аж.

Энэхүү гэрээг байгуулснаар тус компани нь News Corp-д жил бүр 5-6 сая ам.долларыг төлөхөөр болсон тухай томоохон хэвлэл мэдээллийн агентлагууд онцлон тэмдэглэсэн байна. Түүнчлэн энэхүү гэрээ нь Google болон News Corp-ын урт хугацааны хамтын ажиллагааны зөвхөн нэг хэсэг аж.

News Corp "Бид бизнесийнхээ хүрээнд Google-тэй олон хамтын ажиллагааг хэрэгжүүлэх болно" гэж мэдэгдсэн ч хиймэл оюун ухааны контентын лицензийн гэрээ байгуулаагүй гэж мэдэгдэв.

Хиймэл оюун ухааны технологийн өрсөлдөөн ширүүсэхийн хэрээр тус салбарын компаниуд мэдээллийн хэрэгслүүдийн дижитал контентыг ашиглах лицензийн гэрээ байгуулах нь олширчээ.

Тухайлбал Chat GPT чатботыг хөгжүүлэгч OpenAI компани нь Их Британийн Financial Times-тай өнгөрөгч 29-ний өдөр контент ашиглах болон хиймэл оюун ухааны функцийг хөгжүүлэх хамтын ажиллагааны гэрээнд гарын үсэг зурсан билээ.

OpenAI компани нь Америкийн Associated Press, Германы Axel Springer, Францын Le Monde, Испанийн Prisa Media зэрэг агентлагуудтай мөн үүнтэй ижил гэрээ байгуулж байсан юм.

Гэвч Америкийн нэр бүхий найман сонины редакц зохиогчийн эрхийг зөрчсөн гэж үзэн OpenAI болон Microsoft компаниудыг мөн өдөр шүүхэд өгчээ.

Сонирхуулахад OpenAI болон Microsoft компанийг өнгөрсөн оны арванхоёрдугаар сард New York Times сонин зохиогчийн эрхийг зөрчсөн хэмээн шүүхэд өгч басан бөгөөд одоогоор шүүх хурал эцэслэн шийдэгдээгүй байгаа юм.

Эх сурвалж: SBS

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
Фүжи уулын өмнүүр хаалт босгожээ
02024-5-21 17:46
Гадаадын дадлагажигч ажилтны хөтөлбөрийг шинэчлэхийг Японы парламент дэмжжээ
02024-5-21 17:15
Дэлхийн усны асуудлаарх чуулга уулзалт эхэлжээ
02024-5-21 16:37
Арне Слот Ливерпүүлийг дасгалжуулна
02024-5-21 16:25
Австрали, Шинэ Зеланд улсууд Шинэ Каледониос иргэдээ татан авна
02024-5-21 16:12
Т.Свифтийн тоглолт Их Британийн эдийн засагт 1.2 тэрбумын орлого оруулна
02024-5-21 15:53
АНУ-ын засгийн газрын өр дөрвөн жилийн дотор 11 их наяд ам.доллароор нэмэгджээ
02024-5-21 14:24
Ираны ерөнхийлөгчийн сонгууль зургаадугаар сарын 28-нд болно
02024-5-21 13:36
Давж заалдахыг Ж.Ассанжид зөвшөөрчээ
02024-5-21 13:19
Сансарт зэвсэг байрлуулахыг хориглох тухай Оросын тогтоолын төслийг баталсангүй
02024-5-21 12:10