2531 он гэхэд япончууд бүгд Сато овогтой болно
4 сарын 5. 14:310

Гэрлэсэн хосуудад өөр овогтой болохыг зөвшөөрөхгүй бол 2531 он гэхэд Японы иргэд бүгд ижил овогтой болж магадгүй байгааг саяхан явуулсан судалгааны дүн харууллаа. Тэртээ 1800-аад оны сүүлчээс эхтэй иргэний хуулийг шинэчлэх кампанит ажлын хүрээнд уг судалгааг хийжээ.

Тохокүгийн их сургуулийн эдийн засгийн профессор Хироши Ёшидагийн удирдсан судалгаанд дурдсанаар, хэрвээ Япон улсад хосуудыг ижил овогтой болохыг шаардсан хэвээр байвал 2531 он гэхэд япон хүн бүрийг “Сато-сан” гэж дуудахад хүрнэ. “Хэрэв хүн бүр Сато овогтой болбол бид өөрсдийн нэрээр эсвэл тоогоор нэрлэгдэх хэрэгтэй болж магадгүй. Энэ нь тийм ч таатай зүйл гэж би бодохгүй байна” гэж тэрбээр хэллээ.

2023 оны гуравдугаар сарын байдлаар Японд Сато гэх овог нь түгээмэл овгийн жагсаалтыг тэргүүлж, нийт хүн амын 1.5 хувийг эзэлж байсан бол Сүзүки удаалсан байна. Тодруулбал, Японы 125 сая хүн амын 1.8 сая орчим нь Сато гэдэг овогтой байжээ.

Х.Ёшидагийн хэлснээр, Сато овогтнуудын улс болох нь “зөвхөн эвгүй байдалд ороод зогсохгүй хувь хүний нэр төрийг унагах” ажээ. Мөн гэр бүл, бүс нутгийн өв уламжлалыг алдахад хүргэнэ гэж тэрбээр нэмж хэлэв. Түүний тооцоолсноор 2022-2023 оны хооронд хүртэл Сато нэртэй япончуудын эзлэх хувь 1.0083 дахин өссөн байна. Улмаар энэ хувь хэмжээ тогтмол хэвээр байж, овгийн тухай хуульд өөрчлөлт орохгүй гэж үзвэл 2446 онд Японы хүн амын тал орчим хувь нь ийм овогтой болно. Цаашлаад 2531 он гэхэд 100 хувьд хүрэх гэнэ.

Японд хосууд гэрлэхдээ хэнийхээ овгийг авч хэрэглэхээ сонгох ёстой байдаг боловч нийт тохиолдлын 95 хувьд нь эмэгтэй нь овгоо өөрчилдөг байна. Гадаад паспорт, жолооны үнэмлэх, оршин суугаа газрын гэрчилгээн дээр эмэгтэйчүүдийн нэрийг түүнтэй гэрлэсэн хүний овогтой зэрэгцүүлэн бичихийг зөвшөөрдөг боловч тус улс эхнэр, нөхөр хоёр ижил овогтой байхыг шаарддаг дэлхийн цорын ганц орон хэвээр байна.


Эх сурвалж: The Guardian /МОНЦАМЭ агентлаг/

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
Дэлхийн хэвлэлийн эрх чөлөөний шагналыг Палестины бүх сэтгүүлчдэд олголоо
02024-5-3 17:18
Украины энх тайвны асуудлаарх бага хуралд 160 гаруй орны удирдагчдыг урьжээ
02024-5-3 17:13
Франц, Японы цэргийн хамтын ажиллагааг бэхжүүлэхээр тохиролцов
02024-5-3 17:10
Дэлхийн эдийн засгийн өсөлтийн төсөөллийг ахиулжээ
02024-5-3 17:08
Азербайжан, Узбекистан, Казахстаны эрчим хүчний системүүдийг нэгтгэнэ
02024-5-3 17:04
Өмнөд Солонгос АУКУС түншлэлд нэгдэхээр төлөвлөж байна
02024-5-3 16:59
АНУ: Өнгөрөгч 3-р сард худалдааны алдагдал 69.4 тэрбум ам.долларт хүрч өмнөх сараас 0.1 хувиар буурчээ
02024-5-3 8:09
АНУ: ОХУ-ын баяжуулсан ураны импортод хориг тавьжээ
02024-5-3 7:36
Microsoft сэргээгдэх эрчим хүчний салбарт 10 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт хийхээр шийджээ
02024-5-3 1:52
АНУ-ын Конгрессын танхим еврейчүүдийг үзэн ядах үзэлтэй холбоотой хуулийн төслийг баталжээ
02024-5-2 12:47