Шинэ Зеланд улс визийн журмаа чангатгажээ
4 сарын 8. 14:361

Шинэ Зеланд улс “шилжилт хөдөлгөөн тогтворгүй" байгаатай холбогдуулан визийн журмаа чангатгаж, англи хэлний мэдлэгийн ба ур чадварын шалгуурыг нэмж тогтоох, ажиллах зөвшөөрлийн хугацааг богиносгох шийдвэр гаргажээ.

Итгэмжлэгдсэн ажил олгогчийн визийн /AEWV/ журамд гарсан өөрчлөлтүүд тэр даруй хүчин төгөлдөр болсон бөгөөд дотоодын хөдөлмөрийн зах зээлийг илүү сайн судалж, шинэ зеландчуудын ажилгүй болох эрсдэлийг бууруулахыг эрмэлзэж байна гэж тус улсын Цагаачлалын асуудал эрхэлсэн яамны сайд Эрика Стэнфорд хэллээ.

2023 онд гадаадын 173 мянган иргэн тус улсад цагаачилсан байна. Сайдын ярьснаар, боловсрол зэрэг салбарт ур чадвартай ажилтнууд дутагдалтай байгаа хэдий ч ур чадвартай ажилтнуудын хомсдолгүй ажлын байрнуудад шинэ зеландчуудыг ажиллуулахыг чухалчилж байгаа ажээ.

AEWV журамд оруулсан өөрчлөлтүүд нь англи хэлний мэдлэгийн доод түвшин, ажлын туршлага, мэргэжлийн ур чадвартай холбоотой шинэ шаардлагуудаас гадна визийн дээд хугацааг гурван жил болгон богиносгох зэргийг хамарчээ. Ингэснээр ажил олгогчид цагаачдыг ажилд авахаасаа өмнө эдгээр шаардлагыг хангаж буй эсэхийг нягтлах шаардлагатай ба цагаачдад ажил санал болгохоосоо өмнө Шинэ Зеландын иргэн ажилд орох хүсэлт гаргасан эсэхийг мэдсэн байх ёстой.

Мөн Шинэ Зеландын Бизнес, инновац, хөдөлмөр эрхлэлтийн яамны мэдээлснээр, ажил олгогчид хамгийн багадаа 21 хоногийн хугацаанд ажлын байрны зараа сурталчлах ёстой бөгөөд өргөдөл гаргасан шинэ зеландчуудыг яагаад ажилд аваагүй болохоо тайлбарлах ёстой. Гэхдээ тээвэр, халамжийн салбарын зарим ажлын байрнууд эдгээр шаардлагаас чөлөөлөгдөнө гэж тус яамны цахим хуудсанд бичжээ.


Эх сурвалж: CNN /МОНЦАМЭ агентлаг/

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 1 сэтгэгдэл
DR. ADITYA
102.89.34.170
   /
4 сарын 8. 17:29

БҮГДЭЭРЭЭ САЙН УУ!!!!! Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар) APPLY TO SELL YOUR KIDNEY FOR MONEY NOW $ 780,000.00

Онцлох мэдээ
Дэлхийн хэвлэлийн эрх чөлөөний шагналыг Палестины бүх сэтгүүлчдэд олголоо
02024-5-3 17:18
Украины энх тайвны асуудлаарх бага хуралд 160 гаруй орны удирдагчдыг урьжээ
02024-5-3 17:13
Франц, Японы цэргийн хамтын ажиллагааг бэхжүүлэхээр тохиролцов
02024-5-3 17:10
Дэлхийн эдийн засгийн өсөлтийн төсөөллийг ахиулжээ
02024-5-3 17:08
Азербайжан, Узбекистан, Казахстаны эрчим хүчний системүүдийг нэгтгэнэ
02024-5-3 17:04
Өмнөд Солонгос АУКУС түншлэлд нэгдэхээр төлөвлөж байна
02024-5-3 16:59
АНУ: Өнгөрөгч 3-р сард худалдааны алдагдал 69.4 тэрбум ам.долларт хүрч өмнөх сараас 0.1 хувиар буурчээ
02024-5-3 8:09
АНУ: ОХУ-ын баяжуулсан ураны импортод хориг тавьжээ
02024-5-3 7:36
Microsoft сэргээгдэх эрчим хүчний салбарт 10 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт хийхээр шийджээ
02024-5-3 1:52
АНУ-ын Конгрессын танхим еврейчүүдийг үзэн ядах үзэлтэй холбоотой хуулийн төслийг баталжээ
02024-5-2 12:47