
Даваа гарагт АНУ-ын Батлан хамгаалахын сайд Ллойд Остин Украин улсад гэнэтийн айлчлал хийжээ.
Айлчлалын хүрээнд ноён Остины Твиттер(X) хуудаснаа нийтэлснээр, “Би дөнгөж сая Украины удирдагчидтай уулзахаар Киев хотод хүрэлцэн ирлээ. Өнөөдөр миний энд ирсэн зорилго нь нэгэн чухал зурвасыг дамжуулах юм. Тэр нь юу гэвэл, АНУ одоо болоод ирээдүйн алинд ч ОХУ-ын түрэмгийллийн эсрэг эрх чөлөөний тэмцэлд Украин улстай нэг талд зогсох болно гэдэг” гэжээ.
Үйл явдлын хүрээнд Ройтерс агентлагаас мэдээлснээр ноён Остины хамтаар АНУ-ын Европын командлалын командлагч Киевт айлчилсан байна.
Эх сурвалж: The Reuters, Украинская Правда