Израилын тал Иранд цохилт өгчээ
4 сарын 19. 12:050

Израилын тал Ираны нутаг дэвсгэрт цохилт өгсөн гэж АНУ-ын албаны хүн “CNN” телевизэд мэдээлжээ. Энэ нь бүс нутгийн мөргөлдөөнийг даамжруулах аюулыг дагуулж байна.

Ираны агаарын довтолгооноос хамгаалах системийг хэд хэдэн мужид идэвхжүүлсэн гэж тус улсын төрийн мэдлийн мэдээллийн агентлаг мэдээлжээ. Исфахан хот дахь цэргийн баазын ойролцоо олон удаа дэлбэрэлт сонсогдсон гэж Ираны FARS агентлаг мэдээлсэн байна. Тус хотын баруун хойд хэсэгт сөнөөгч онгоцууд байрлаж байгаа ажээ.

Хэрэв Израилын тал Ираны эсрэг дахин цэргийн ажиллагаа явуулбал хариу арга хэмжээг “нэн даруй дээд түвшинд” авах болно гэж Ираны Гадаад хэргийн сайд Хоссейн Амир-Абдоллахиан “CNN”-д мэдээлснээс хэдхэн цагийн дараа дэлбэрэлт болсон тухай мэдээлэл цацагджээ.

Пүрэв гарагт Израилын Ерөнхий сайд Биньямин Нетаньяху мэдэгдэхдээ, өнгөрсөн амралтын өдрүүдэд Ираны хийсэн агаарын цохилтод хариу өгөхдөө Израилын тал “бие даан шийдвэр” гаргана гэсэн юм. Ираны пуужингуудын ихэнхийг нь Израилын тал амдан сөнөөжээ. Энэ сарын эхээр Сири дэх Ираны Консул байр руу нь Израилын талаас өгсөн цохилтын хариуд Иран уг дайралтыг хийсэн байна.

Исфахан хотод дэлбэрэлт болсон тухай мэдээлэл гарсны дараа газрын тосны үнэ 3 хувиар өсжээ. Тодруулбал, “Брент” маркийн газрын тосны нэг торхын үнэ 3.63 хувиар өссөнөөр 90.27 ам.доллар болж, АНУ-ын “WTI” маркийн газрын тосны үнэ 3.66 хувиар өсөж, 85.76 ам.долларт хүрсэн байна.


Эх сурвалж: CNN /МОНЦАМЭ агентлаг/

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
0
0
1
0
2
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
АНУ-ын Конгрессын танхим еврейчүүдийг үзэн ядах үзэлтэй холбоотой хуулийн төслийг баталжээ
02024-5-2 12:47
Соёл хоорондын яриа хэлэлцээний Бүх дэлхийн VI чуулга уулзалт эхэллээ
02024-5-2 12:44
Морин толгой мананцрын шинэ зургуудыг танилцуулжээ
02024-5-2 12:36
Тэнгис дээгүүр нисгэгчгүй онгоцоор ачаа тээвэрлэв
02024-5-2 12:32
LVMH групп томоохон хотуудын үнэ цэнтэй байршлуудад үл хөдлөх хөрөнгө олноор авч эхэлжээ
02024-5-2 9:44
Аmazon эхний улиралд 143.3 тэрбум ам.долларын борлуулалт хийжээ
02024-5-2 6:57
Японы технологиудыг хилийн чанадад шилжүүлэх шинэ журам гаргана
02024-5-1 17:01
“Binance” биржийг үүсгэн байгуулагч Ч.Жаод дөрвөн сар хорих ял оноожээ
02024-5-1 16:57
“Долоогийн бүлэг”-ийн орнууд 2035 он гэхэд нүүрсний цахилгаан станцуудаа хаана
02024-5-1 16:49
“Тесла” компанийн хувьцаа огцом өсжээ
02024-5-1 16:03