“Хонда” компани Канадад цахилгаан автомашины томоохон үйлдвэр барина
4 сарын 24. 11:210

Японы автомашин үйлдвэрлэгч “Хонда” компани Канадын зүүн нутагт цахилгаан автомашины үйлдвэрээ нээнэ гэж Канадын Засгийн газрын эх сурвалж даваа гарагт “Франс-Пресс” агентлагт мэдээлжээ.

Олон тэрбум доллароор үнэлэгдэх хэлцлийн талаар мэдээлэл бүхий эх сурвалжийн ярьснаар, холбооны засгийн газар болон Онтарио мужийн аль аль нь уг ажилд санхүүгийн урамшуулал үзүүлэх ажээ. Онтариогийн тэргүүн сайд Даг Форд даваа гарагт хэлэлцээрийн талаар цухас дурдсан ба албан ёсны мэдэгдлийг пүрэв гарагт хийх төлөвтэй байна.

“Энэ долоо хоногт бид шинэ гэрээ байгууллаа. Энэ бол Канадын түүхэн дэх хамгийн том гэрээ байх болно. Энэ нь “Фольксваген”-ы төслөөс хоёр дахин илүү өргөн хүрээтэй” гэж тэрбээр хэлжээ. Ингэхдээ Германы автомашин үйлдвэрлэгч компанийн цэнэг хураагуурын үйлдвэрийн талаар дурдсан бөгөөд “Фольксваген” 7 тэрбум канад.долларын /5 тэрбум ам.доллар/ хөрөнгө оруулалт хийхээр амласан ажээ.

Канад улс татварын хөнгөлөлт урамшуулал, сэргээгдэх эрчим хүчний хүртээмж, ховор ашигт малтмалын ордууд гэх мэт давуу талуудаа сурталчилснаар сүүлийн жилүүдэд цахилгаан автомашины хөрөнгө оруулалтыг татаж байна.

Онтарио мужийн Аллистон хотод баригдах “Хонда”-гийн үйлдвэр нь одоо ажиллаж буй “Фольксваген”, “Стеллантис” компаниудын цэнэг хураагуурын үйлдвэрүүдтэй хамтарч, цахилгаан автомашины батарей үйлдвэрлэх ажээ.

Энэ оны нэгдүгээр сард дээрх гэрээний талаар мэдээлэл анх цацагдах үед “Никкей” сонин уг хөрөнгө оруулалтын хэмжээг 14 тэрбум канад.доллар байх болно гэж мэдээлж байсныг Канадын албаны хүмүүс саяхан баталсан байна.

Өнгөрсөн долоо хоногт танилцуулсан холбооны төсөвт Ерөнхий сайд Жастин Трюдогийн Засгийн газар татварын шинэ хөнгөлөлтийг нэвтрүүлж, компаниудад цахилгаан тээврийн хэрэгслийн нийлүүлэлтийн сүлжээний гол сегментүүдэд ашиглагдах шинэ барилгуудын зардалд 10 хувийн хөнгөлөлт үзүүлэхээр тусгажээ.

“Хонда” компани 2040 он гэхэд зөвхөн утаа ялгаруулдаггүй автомашин борлуулах, 2050 он гэхэд нүүрстөрөгч ялгаруулдаггүй үйлдвэрлэл явуулах зорилт тавин ажиллаж байгаа юм.


Эх сурвалж: France24 /МОНЦАМЭ агентлаг/

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
Садик Хан Лондон хотын даргаар гурав дахь удаагаа сонгогдов
02024-5-6 15:38
Н.Пелоси, М.Блүүмберг, жүжигчин Мишель Йео нарыг Америкийн хамгийн хүндтэй одонгоор шагнав
02024-5-6 15:35
Европын холбоо, Япон 2026 оноос эхлэн сансар судлалын салбарт хамтарсан төслүүдийг хэрэгжүүлнэ
02024-5-6 14:00
Макрон, Кишида нар хиймэл оюун ухааны олон улсын байгууллага байгуулах асуудлыг хэлэлцжээ
02024-5-6 9:58
Дэлхийн хэвлэлийн эрх чөлөөний шагналыг Палестины бүх сэтгүүлчдэд олголоо
02024-5-3 17:18
Украины энх тайвны асуудлаарх бага хуралд 160 гаруй орны удирдагчдыг урьжээ
02024-5-3 17:13
Франц, Японы цэргийн хамтын ажиллагааг бэхжүүлэхээр тохиролцов
02024-5-3 17:10
Дэлхийн эдийн засгийн өсөлтийн төсөөллийг ахиулжээ
02024-5-3 17:08
Азербайжан, Узбекистан, Казахстаны эрчим хүчний системүүдийг нэгтгэнэ
02024-5-3 17:04
Өмнөд Солонгос АУКУС түншлэлд нэгдэхээр төлөвлөж байна
02024-5-3 16:59