Польш: Нисгэгч эрийн найз бүсгүйдээ тавьсан гэрлэх санал цахим сүлжээнд ихээхэн хандалт авч байна
4 сарын 24. 15:400

Польшийн иргэний агаарын тээврийн нисгэгч эрийн бүхээгийн ажилтан найз бүсгүйдээ тавьсан гэрлэх саналын бичлэг цахим орчинд ихээхэн хандалт авч байна.

Конрад Ханц гэх эрийн хувьд LOT Польш Эйрлайнс авиакомпанийн Embrarer 195 агаарын хөлгийн ахмад бөгөөд түүний найз бүсгүй нь тухайн авиакомпанийн бүхээгийн ажилтан юм.

Улмаар бичлэгт бууснаар залуу эр бүхээгээсээ гарч ирэн яригч системээр зорчигч нарт хандаж, өөрийгөө танилцуулаад үргэлжлүүлэн гэрлэх саналаа тавьсан байна. Бичлэгийг үзвэл залуу эр түүнээс хамгийн чухал асуултаа асуухын өмнө сэтгэлээ илчилж байхдаа нулимс дуслуулж байх бөгөөд энэ бүхнийг үзсэн үзэгчдийн зүгээс хос хоёрын хайрын гэрч болсондоо таатай байгаагаа илэрхийлсэн сэтгэгдлээр “бөмбөгджээ”.

Түүний сэтгэлээ илчлэхдээ хэлсэн үгсээс орчуулан хүргэвэл, “Өнөөдрийн нислэгт нэгэн онцгой хүн зорчиж яваа. Би түүнийг ямар нэг сэжиг авчхаагүй гэж найдаж байна.

Хатагтай, ноёд оо, одоогоос нэг жил хагасын өмнө би энэ ажлын байран дээрээ миний амьдралыг бүхлээр нь өөрчилсөн тийм л гайхалтай хүнтэй учирч байсан юм.

Чи бол миний хувьд хамгийн эрхэм хүн. Чи бол миний мөрөөдлүүд дундаас биеллээ олсон хамгийн гайхалтай мөрөөдөл. Тиймээс ч хонгор минь надад чамаас асуух нэг зүйл байна.

Надтай гэрлээч?” гэжээ.


Эх сурвалж: NY Post

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
14
36
3
3
1
0
1
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
Дэлхийн хэвлэлийн эрх чөлөөний шагналыг Палестины бүх сэтгүүлчдэд олголоо
02024-5-3 17:18
Украины энх тайвны асуудлаарх бага хуралд 160 гаруй орны удирдагчдыг урьжээ
02024-5-3 17:13
Франц, Японы цэргийн хамтын ажиллагааг бэхжүүлэхээр тохиролцов
02024-5-3 17:10
Дэлхийн эдийн засгийн өсөлтийн төсөөллийг ахиулжээ
02024-5-3 17:08
Азербайжан, Узбекистан, Казахстаны эрчим хүчний системүүдийг нэгтгэнэ
02024-5-3 17:04
Өмнөд Солонгос АУКУС түншлэлд нэгдэхээр төлөвлөж байна
02024-5-3 16:59
АНУ: Өнгөрөгч 3-р сард худалдааны алдагдал 69.4 тэрбум ам.долларт хүрч өмнөх сараас 0.1 хувиар буурчээ
02024-5-3 8:09
АНУ: ОХУ-ын баяжуулсан ураны импортод хориг тавьжээ
02024-5-3 7:36
Microsoft сэргээгдэх эрчим хүчний салбарт 10 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт хийхээр шийджээ
02024-5-3 1:52
АНУ-ын Конгрессын танхим еврейчүүдийг үзэн ядах үзэлтэй холбоотой хуулийн төслийг баталжээ
02024-5-2 12:47