Квант интернэтийг бий болгох чухал алхмыг хийжээ
5 сарын 16. 18:464

Америкийн физикчид квант давтагчийг хотын шилэн кабелийн сүлжээнд оруулж, анх удаа 35 км урт оптик шилэн кабелийн квант хамгаалалттай сүлжээний хоёр зангилааны хооронд тархсан дохиог хүчжүүлж чадсан байна. Энэ тухай Харвардын их сургуулийн хэвлэлийн алба мэдээллээ.

"Квант сүлжээний зангилаанууд нь маш шигүү хот дотор тавьсан шилэн кабелийн сүлжээн дотор хоорондоо "орооцолддог" гэдгийг баталж чадлаа. Энэ бол квантын тооцооллын нэгдсэн систем бүхий квантын бодит интернэтийг бий болгоход чиглэсэн маш чухам алхам мөн” гэж Харвардын их сургуулийн профессор Михаил Лукин ярилаа.

Профессор Лукин болон бусад эрдэмтэн квант давтагч гэж нэрлэгддэг тусгай төхөөрөмжийг бий болгохын тулд 10 гаруй жилийн турш ажиллаж байгаа юм. Ийм төхөөрөмжүүд нь тэдгээрт агуулагдах квант мэдээллийг алдагдуулахгүйгээр дамжуулан өнгөрүүлэх гэрлийн дохионы хүчийг нэмэгдүүлдэг ажээ.

Энэ удаад Америкийн эрдэмтэд "согогтой" алмаазыг ашиглан гэрлийн дохиог хүчжүүлж чадсан байна. Уг алмаазыг синтетик эрдэнийн чулуу гэж нэрлэдэг бөгөөд түүний дотор нь цахиур, азот болон бусад элементийн атомууд, мөн тэдгээртэй төстэй шинж чанар бүхий талст оронт торны хоосон зай бий. Эдгээр согогийг мэдээлэл хадгалах чадвартай кубитүүд ба квант битүүд болгон ашиглах боломжтой.

Ийм алмаазны доторх цахиурын согогийг нэгэн зэрэг хоёр кубит болгон ашиглаж болохыг олж тогтоосон бөгөөд тэдгээрийн нэг нь электроны шинж чанарт, нөгөө нь цахиурын атомын цөмд мэдээллийг хадгалах боломжтой. Согогтой очир алмаазны энэхүү өвөрмөц шинж чанарыг ашиглан "цахим" кубитийн тусламжтайгаар фотоноос мэдээллийг унших, цөмийн "хөршид" хадгалах, дараа нь цааш дамжуулах аргыг нээжээ.

Эдгээр арга дээр үндэслэн квант дохионы давтагчийн загварыг угсарч, Бостон хотын шилэн кабелийн сүлжээнд оруулсан бөгөөд уг сүлжээнд квант холбооны системийн лабораторийн хоёр зангилаа холбогдсон байв. Эрдэмтдийн угсарсан төхөөрөмж квант дохиог амжилттай хүчжүүлж, 35 км урт оптик утсаар холбогдсон квант хоёр объектыг “ороолцолдуулах” боломжийг олгожээ. Ингэснээр өргөтгөх боломжтой квант "интернэтийг", мөн тархсан тооцооллын системүүдийг бий болгох зам нээгдэж байна хэмээн судлаачид дүгнэжээ.


Эх сурвалж: ТАСС /МОНЦАМЭ агентлаг/

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
7
1
3
0
2
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 4 сэтгэгдэл
Амка
59.153.113.103
   /
5 сарын 20. 11:26

Би физикийн ШУ, хэлэлийг нь мэдэх биш дээ. Ямартай ч Интернет орчин илүү сайжирч, нарийсаж байгаа юм байна гэж бүдүүн тоймоор ойлоглоо. Квант физик ер нь сүүлийн жилүүдэд маш эрчимтэй хөгжиж байгаа нь үнэн. Угаасаа Квант дахь Гэрлийн потонууд тэр чигээрээ Мэдээллийн хүчирхэг орон зайн урсгал гэдэг. Хүмүүс ч илүү хурдан хүчирхэг мэдээллийн хурдацтай эрин үе рүү орж, тэр чинээгээрээ бас илүү хяналтанд орно гэсэн үг.

163.53.246.143
   /
5 сарын 18. 23:27

МОНЦАМЭ-н модон хэл гэдэг чинь энэ дээ

103.100.225.146
   /
5 сарын 17. 21:34

Za yostoi dunguhguj yumaa orchuulah gej iroldoj dee. 20 garui jil ene mergejleer ajillasan bi ch oilgohgui yum bna, yun zangilaa shilen cable dotor ogtloltsoh ve

Зочин
220.195.76.153
   /
5 сарын 18. 19:02

Google орчуулага байх өө.

0 0
Онцлох мэдээ
Парис хот 2026 оноос Сена мөрнөөр илгээмж тээвэрлэнэ
12024-9-25 8:58
БНХАУ шинэ оноос эхлэн 15 жилийн турш тэтгэврийн насыг аажмаар нэмнэ
02024-9-24 11:09
Илон Маск: Ирэх хоёр жилийн хугацаанд нисгэгчгүй 5 сансрын хөлгийг Ангараг гараг руу хөөргөнө
02024-9-24 10:46
Рамзан Кадыров зэвсэглэсэн хоёр кибертрак фронтод илгээжээ
02024-9-23 12:40
БНАСАУ: Жилд 95 килограмм өндөр хувиар баяжуулсан уран үйлдвэрлэдэг байгууламжийг ашиглалтад оруулжээ
02024-9-23 9:57
Ган гачигт нэрвэгдсэн Африкийн орнууд олон зуун зааныг идэш тэжээлийн зорилгоор агнана
02024-9-23 0:54
Mercedes-Benz компани Хятадын зах зээлээс 520,000 автомашин эргүүлэн татна
02024-9-23 0:44
Салалт нэмэгдэж буй Хятад улсад хуримын зураг устгадаг шинэ бизнес ихэд эрэлттэй болжээ
02024-9-21 14:05
Аварга могойд хоёр цаг боолгосон эмэгтэйг аварчээ
02024-9-20 14:36
Рамзан Кадыров: Маск миний кибертракийг ажиллагаагүй болгосон
02024-9-20 12:50