2024/05/07: Тойм мэдээ
5 сарын 8. 12:050

OpenAI компанийн удирдах түвшний хоёр албан тушаалтан нэгэн зэрэг огцоржээ

ChatGPT чатботыг хөгжүүлэгч OpenAI компанийн хоёр ч удирдах түвшний албан тушаалтан саяхан огцорсон тухай орон нутгийн цагаар 5-ны өдөр мэдээлэв.

Израилын арми Рафахт цохилт өгч эхэлжээ

Израилын Батлан хамгаалах хүчин олон зуун мянган энгийн иргэн орогнож буй өмнөд нутгийн Рафах хотод даваа гаргаас цохилт өгч эхэлжээ.

БНХАУ-ын дарга Ши Жиньпин Францад айлчилж байна

БНХАУ-ын дарга Ши Жиньпиний Францад хийж буй төрийн айлчлал Ерөнхийлөгч Эммануэл Макрон, Европын Комиссын тэргүүн Урсула фон дер Ляйен нартай гурван талын хэлэлцээ хийснээр эхэллээ.

Аргентины нэрт дасгалжуулагч С.Менотти таалал төгсжээ

Аргентины шигшээ багийн ахлах дасгалжуулагч асан Сесар Луис Менотти 85 насандаа таалал төгссөн тухай тус улсын хөл бөмбөгийн холбоо мэдээлжээ.

2024 оны Met Gala арга хэмжээний эргэн тойронд: Энэ оны сэдэв, зочид хийгээд улаан хивсний ёслол

Жил бүрийн тавдугаар сарын эхний даваа гарагт зохион байгуулагддаг Met Gala хандивын арга хэмжээ орон нутгийн цагаар өнөөдөр өглөө АНУ-ын Нью Йорк хотноо амжилттай зохион байгуулагдлаа.

Пулицерийн шагналын эзэд тодорчээ

“Нью-Йорк Таймс” сонин өнгөрсөн 10 дугаар сарын 7-нд Израилын өмнөд хэсэгт хийсэн ХАМАС-ын довтолгооны талаар “өргөн хүрээтэй, бодит байдлыг илчилсэн сурвалжлага” бэлтгэснээс гадна “олон хүний амь насанд хүрсэн Израилын армийн хариу арга хэмжээний” талаар мэдээлснээр олон улсын сурвалжлагын шагнал хүртжээ.

Владимир Путин ОХУ-ын төрийн тэргүүний тангараг өргөлөө

Тэрбээр ОХУ-ын Үндсэн хуулийн уг эх дээр баруун гараа тавьж “ОХУ-ын Ерөнхийлөгчийн бүрэн эрхийг хэрэгжүүлэхдээ хүний, иргэний эрх, эрх чөлөөг хүндэтгэн хамгаалж, ОХУ-ын Үндсэн хуулийг сахин хамгаалж, улс орны бүрэн эрхт байдал, тусгаар тогтнол, аюулгүй байдал, бүрэн бүтэн байдлыг хамгаалж, ард түмэндээ үнэнчээр зүтгэхээ тангараглая” хэмээн тангарагийн үгийг уншлаа.

“Амазон” компани Сингапурт 9 тэрбум ам.долларын хөрөнгө оруулна

“Амазон” компани Сингапур дахь үүлэн тооцооллын чадавхиа бэхжүүлэхийн тулд ирэх дөрвөн жилийн хугацаанд 9 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт хийнэ гэдгээ мягмар гарагт мэдэгджээ.

Япон компаниуд хамтран дэлхийн анхны 6G төхөөрөмжийг бүтээжээ

Саяхан Японы харилцаа холбооны салбарыг тэргүүлэгч компаниуд болох DOCOMO, NTT корпорац, NEC корпорац, Fujitsu зэрэг компаниуд хамтран дэлхийн анхны 6G төхөөрөмжийг бүтээснээ мэдэгджээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
0
1
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
БНХАУ шинэ оноос эхлэн 15 жилийн турш тэтгэврийн насыг аажмаар нэмнэ
02024-9-24 11:09
БНСУ: Хүүхдэдээ цаг гаргахын тулд богиносгосон хуваариар ажилладаг хүн 15 хувь нэмэгдлээ
02024-9-18 10:37
Ажлын дөрвөн өдөртэй хуваарь ажилчдын амьдралд аз жаргал нэмж байна уу?
02024-9-17 15:12
Хятад залуучууд ажилгүйдэлд дасаж байна
02024-9-6 14:39
БНАСАУ-ын мэдээлэл технологийн мэргэжилтнүүд бусдын хувийн мэдээллийг хулгайлан АНУ-ын компаниудад ажилд орох болжээ
02024-9-6 9:38
Япончууд ажлаасаа халагдахын тулд ажлаас гаргадаг мэргэжилтэн хөлсөлж байна
02024-9-2 15:28
Ажил, амьдралын тэнцвэрт итгэдэггүй дарга нар юуг чухалчилдаг вэ?
02024-8-28 15:06
Австрали ажилтнууд ажлын бус цагаар “утсаа салгахыг” хуулиар зөвшөөрлөө
02024-8-27 11:37
Оффис дээрх хамгийн бүтээмжтэй цагийг тогтоожээ
02024-8-26 16:28
Z үеийнхэн албан шуудангийн төгсгөлийг огцом өөрчилснийг ажил олгогчид анхааруулав
12024-8-26 13:05

Хуудас олдсонгүй

Уучлаарай, Таны хайсан хуудас олдсонгүй

Нүүр хуудас