Н.Йокич гурав дахь удаагаа NBA-гийн хамгийн үнэ цэнтэй тоглогчоор шалгарчээ
5 сарын 10. 14:030

“Денвер Наггетс” багийн төвийн тоглогч, Сербийн иргэн Никола Йокич Үндэсний сагсан бөмбөгийн холбооны /ҮСБХ/ аварга шалгаруулах тэмцээний хамгийн үнэ цэнтэй тоглогчоор /MVP/ шалгарсан тухай тус лигийн Х нийгмийн сүлжээний хуудсанд мэдээлжээ.

Уг шагналын төлөө Йокичтэй хамт “Даллас Маверикс” багийн хамгаалагч Лука Дончич /Словени/, "Оклахома -Сити Тандер" багийн холбон тоглогч Шей Гилджес-Александер /Канад/ нар өрсөлдсөн байна.

Йокич энэ улирлын туршид нэг тоглолтод дунджаар 26,4 оноо авч, 12,4 удаа самбараас бөмбөг авч, 9 дамжуулалт хийсэн бол Гилжес-Александрын хувьд 30,1 оноо, 5,5 самбараас бөмбөг авалт, 6,2 дамжуулалт гэсэн үзүүлэлтэй байна. Харин Дончич дунджаар 33,9 оноо авч, 9,2 удаа самбараас бөмбөг авч, 9,8 дамжуулалт хийсэн нь үр дүнгийн хувьд лигийн тамирчдыг тэргүүлжээ.

Йокичийн хувьд хамгийн үнэ цэнтэй тоглогчийн шагналыг өмнө нь 2020/21 ба 2021/22 оны улирлуудад хүртэж байсан юм. Харин 2022/23 оны улирлын шагналыг “Филадельфия Севенти Сиксерс" багийн төвийн тоглогч Жоэл Эмбийд хүртжээ.


Эх сурвалж: РИА Новости /МОНЦАМЭ агентлаг/

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
“Xpeng” компани анхны нисдэг машинаа 2026 онд худалдаанд гаргана
02024-5-20 20:32
Алтны үнийн дээд үзүүлэлт шинэчлэгдсээр байна
02024-5-20 20:27
Ираны сайд нарын танхимаас мэдэгдэл гаргажээ
02024-5-20 19:16
Александр Усик Тайсон Фьюриг ялж, үнэмлэхүй аварга боллоо
02024-5-20 15:11
“New Shepard” хөлгийг хөөргөжээ
02024-5-20 13:51
Э.Холанд Премьер Лигийн “Алтан шаахай”-г хүртлээ
02024-5-20 13:37
"Формула-1"-ийн долоо дахь гараанд М.Ферстаппен түрүүлжээ
02024-5-20 13:30
Ираны Ерөнхийлөгчийн сууж явсан нисдэг тэрэг осолджээ
02024-5-20 13:23
Тайванийн засаг захиргааны тэргүүн Лай Чиндэ тангараг өргөжээ
02024-5-20 13:00
Польш улс ОХУ, Беларусьтай хиллэдэг зүүн хилээ бэхжүүлэхийн тулд 2.5 тэрбум ам.доллар зарцуулна
02024-5-20 8:44