Э.Холанд Премьер Лигийн “Алтан шаахай”-г хүртлээ
5 сарын 20. 13:370

Норвегийн хөлбөмбөгчин Эрлинг Холанд “Манчестер Сити” клубт тоглохдоо энэ улиралд 27 гоол оруулснаар Премьер лигийн “Алтан шаахай” шагналыг хоёр улирал дараалан хүртлээ.

Ням гарагт ситичүүд “Этихад” цэнгэлдэх хүрээлэндээ “Уэст Хэм”-ийг 3:1-ийн харьцаагаар буулган авснаар улирлын сүүлчийн тоглолтоо “Эвертон”-ы эсрэг хийсэн “Арсенал”-аас хоёр оноогоор илүүрхэж, дөрөв дэх удаагаа дараалан лигийн аварга болжээ.

Э.Холанд 36 удаа гоол оруулсан өмнөх улирлын амжилтаа давтаж чадаагүй хэдий ч энэ улиралд 27 гоол оруулснаар “Алтан шаахай”-н төлөөх өрсөлдөөнд Коул Палмерыг /22/ төвөггүй ардаа орхисон байна.

Норвегийн хөлбөмбөгчний энэ улиралд хийсэн зарим тоглолт шүүмжлэлд өртөж байсан бөгөөд “Манчестер Юнайтед”-ын ахлагч асан Рой Кин дөрөвдүгээр сард “Сити” баг “Арсенал”-тай гоол оруулж чадалгүй тэнцсэний дараа түүнийг “2-р лигийн тоглогч” гэж нэрлэж байлаа.

Харин “Сити”-гийн менежер Пеп Гвардиола дээрх үгийн хариуд хэлэхдээ, Э.Холанд бол “дэлхийн хамгийн шилдэг довтлогч” хэмээн магтаж байсан юм.


Эх сурвалж: ESPN /МОНЦАМЭ агентлаг/

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
1
0
0
0
0
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
Эцэг эхчүүд Харри Поттер цувралын гол дүрүүдэд хүүхдээ тоглуулахаар хошуурч байна
02024-9-16 13:02
Айдастаа автсан Маск үргэлж зэвсэгтэй 20 бие хамгаалагч, хувийн эмчтэй явж байна
02024-9-16 12:03
Антарктидын далайн мөсний талбай Баруун Европтой тэнцэх хэмжээгээр багасжээ
02024-9-16 10:06
“Сүйрлийн бурхан”Апофис солир 2029 онд дэлхийг шүргэж болзошгүй
02024-9-13 12:47
Олон жил хаалга тогтоосон чулуу нь сая долларын эрдэнэ байжээ
02024-9-13 12:16
OpenAI компанийн үнэ цэн асар хурдацтай өссөөр байна
02024-9-13 11:42
Швед цагаачдад харь гэж мөнгө төлөхөөр болжээ
02024-9-13 11:25
TSMC компанийн 8-р сарын борлуулалт өмнөх онтой харьцуулахад 33 хувиар өсжээ
02024-9-13 10:45
ОХУ-ын гүнд алсын тусгалтай пуужин харвахыг Украинд ИБУИНВУ зөвшөөрлөө
12024-9-13 10:11
Жон Бон Жови хүний амь аварч цагдаа нарын талархлыг хүлээв
02024-9-12 15:18