Александр Усик Тайсон Фьюриг ялж, үнэмлэхүй аварга боллоо
5 сарын 20. 15:110

Мэргэжлийн боксын хүнд жингийн дэлхийн үнэмлэхүй аварга цолны төлөөх тулаанд Украины боксчин Александр Усик Их Британийн тамирчин Тайсон Фьюриг яллаа.

12 үе үргэлжилсэн тулаанд Украины боксчин шүүгчдийн оноогоор ялжээ. Есдүгээр үед Усик өрсөлдөгчөө хүнд цохилтод оруулсан боловч Фьюри тулаанаа үргэлжлүүлж чадсан байна.

Энэ тулаанд ялснаар Усик Дэлхийн боксын холбоо /WBA/, Олон улсын боксын холбоо /IBF/ ба Олон улсын боксын байгууллагын /IBO/ аварга цолуудаа хамгаалж, Дэлхийн боксын зөвлөлийн (WBC) аваргын бүсийг Фьюригээс авлаа.

Өдгөө 37 настай Усик мэргэжлийн боксын рингэнд хийсэн бүх тулаандаа нэг ч ялагдаагүй бол 35 настай Фьюригийн хувьд анх удаа ялагдав.

Саудын Арабын нийслэл Эр-Рияд хотноо болсон Усик, Фьюри хоёрын тулаан хэд хэдэн удаа хойшилсон юм. Анх өнгөрсөн оны 12 дугаар сард товлосон байсан боловч Фьюри өөр тулааны дараа сэргэх хугацаа хүссэн байна. Тулааныг хоёрдугаар сард болгож хойшлуулсан ч бэлтгэлийн үеэр Фьюригийн хөмсөг задарсан тул тавдугаар сард зохион байгуулахаар дахин хойшлуулжээ. Тулааныг “Riyadh’s Kingdom Arena” цогцолборт 20 мянган хүн үзсэн байна.


Эх сурвалж: BBC /МОНЦАМЭ агентлаг/

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
1
0
0
0
0
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
Хятадын илд, сүхтэй цэргүүдтэй нүцгэн гараар тэмцсэн филлипин цэргүүдэд медаль шагнав
2024-6-26 12:41
Макрон: Францад иргэний дайн дэгдэх эрсдэл ойрхон байна
2024-6-26 11:43
52 настай Снүүп Догг 200метрт 34.44 секунд гүйлээ
2024-6-26 11:02
Дэлхийн зэсийн уурхайн 54 хувь нь ган гачгийн эрсдэлд өртөмтгий бүсэд оршиж байна
02024-6-25 23:53
Дани: 2030 оноос эхлэн хөдөө аж ахуйн салбарт нүүрстөрөгчийн татвар ногдуулна
02024-6-25 22:51
Хятадыг чиглэсэн гадаадын хөрөнгө оруулалт энэ он гарсаар 28.2 хувиар буурчээ
02024-6-25 22:28
Z болон миллэниал үеийн ажилтнууддаа санаа зовох болсон бололтой
2024-6-25 15:06
Лондон: Хамгийн их романтик харилцаа үүсдэг ажлын байруудыг нэрлэжээ
2024-6-25 13:09
Apple компани iPhone-ийг угсрах үйл явцыг автоматжуулснаар ажиллах хүчийг 50 хувиар бууруулна
02024-6-25 12:22
Умард Солонгосын хогтой бөмбөлгүүдээс шимэгч хорхой илэрчээ
2024-6-25 12:04