"Формула-1"-ийн долоо дахь гараанд М.Ферстаппен түрүүлжээ
5 сарын 20. 13:300

"Формула-1" ангиллын авто уралдааны энэ оны дэлхийн аварга шалгаруулах тэмцээний долоо дахь гараа буюу Эмилия-Романьягийн Гран Прид "Ред Булл" багийн нидерланд нисгэгч Макс Ферстаппен түрүүллээ.

Хоёрдугаар байрт "Макларен" багийн британи нисгэгч Ландо Норрис орсон бол “Феррари” багийн Чарльз Леклер гуравдугаар байрыг эзэлсэн байна.

1980-2006 онуудад Имологийн зам дээр “Формула 1”-ийн гарааг зохион байгуулж байв. 2020 онд коронавирусний халдвар дэгдсэний улмаас хэд хэдэн улс Гран При-д оролцохоос татгалзсан бөгөөд хэсэг хугацааны дараа Эмилия-Романьягийн Гран Приг хуанлид дахин оруулжээ. Улмаар уралдааныг зохион байгуулах гэрээг 2025 он хүртэл сунгасан байна. Өнгөрсөн улиралд цаг агаарын таагүй байдлаас шалтгаалан зохион байгуулаагүй юм.

М.Верстаппен 161 оноогоор нисгэгч нарын чансааг тэргүүлсэн хэвээр байна. Хоёрдугаар байрт Леклерк (113 оноо), гуравдугаар байрт "Ред Булл" багийн мексикийн нисгэгч Серхио Перез (107 оноо) оржээ. Багийн чансаагаар “Ред Булл” (268) нэгдүгээр байрыг эзэлж байгаа бол хоёр, гуравдугаарт “Феррари” (212), “Макларен” (154) багууд тус тус бичигдэж байна.

"Формула-1" -ийн дараагийн гараа Монако улсад тавдугаар сарын 24-26-ны өдрүүдэд болно.


Эх сурвалж: ТАСС /МОНЦАМЭ агентлаг/

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
Эцэг эхчүүд Харри Поттер цувралын гол дүрүүдэд хүүхдээ тоглуулахаар хошуурч байна
02024-9-16 13:02
Айдастаа автсан Маск үргэлж зэвсэгтэй 20 бие хамгаалагч, хувийн эмчтэй явж байна
02024-9-16 12:03
Антарктидын далайн мөсний талбай Баруун Европтой тэнцэх хэмжээгээр багасжээ
02024-9-16 10:06
“Сүйрлийн бурхан”Апофис солир 2029 онд дэлхийг шүргэж болзошгүй
02024-9-13 12:47
Олон жил хаалга тогтоосон чулуу нь сая долларын эрдэнэ байжээ
02024-9-13 12:16
OpenAI компанийн үнэ цэн асар хурдацтай өссөөр байна
02024-9-13 11:42
Швед цагаачдад харь гэж мөнгө төлөхөөр болжээ
02024-9-13 11:25
TSMC компанийн 8-р сарын борлуулалт өмнөх онтой харьцуулахад 33 хувиар өсжээ
02024-9-13 10:45
ОХУ-ын гүнд алсын тусгалтай пуужин харвахыг Украинд ИБУИНВУ зөвшөөрлөө
12024-9-13 10:11
Жон Бон Жови хүний амь аварч цагдаа нарын талархлыг хүлээв
02024-9-12 15:18