“Xpeng” компани анхны нисдэг машинаа 2026 онд худалдаанд гаргана
5 сарын 20. 20:320

Хятадын цахилгаан автомашин үйлдвэрлэгч “Xpeng” компанийн охин компани болох “Xpeng AeroHT” нисдэг машин үйлдвэрлэж, 2026 онд хэрэглэгчдэд хүргэхээр төлөвлөж байгаа тухай “Xpeng”-ний ерөнхийлөгч Брайан Гу “CNBC” телевизэд мэдээлжээ.

Өнгөрсөн онд тус компани “Land Aircraft Carrier” буюу дотор талдаа хоёр хүний ​​суудалтай зорчигч тээврийн цахилгаан хөдөлгүүртэй дрон бүхий том ачааны машиныг танилцуулсан юм. Уг нисдэг машин нь ачааны машинаас салснаар хүмүүс дронд орж суугаад нисэх боломжтой ажээ.

“Энэ оноос уг машиныг урьдчилан захиалах боломжтой ба 2026 оноос зах зээлд нийлүүлж эхэлнэ гэж найдаж байна. Бид ийм итгэлтэй байгаагийн учир гэвэл, үүнийг хотын төвд бус, харин байгалийн үзэсгэлэнт газруудад ашиглахаар төлөвлөж байгаа юм. Ингэснээр олон шат дамжлага бүхий зөвшөөрөл авахгүйгээр хотын захиргаатай хамтран нисэх парк, нислэгийн бүсүүдийг бий болгож, хүмүүс элдэв бэрхшээлгүйгээр нисэх боломжийг олгоно” гэж “Xpeng” компанийн тэргүүн Брайан Гу ярьжээ.

Нисдэг машины зөвшөөрлийг Хятадын нислэгийг зохицуулах байгууллагаас авах гэж байгаа талаар “Xpeng” энэ онд мэдэгдсэн байна. Уг машиныг 2026 онд худалдаанд гаргах гэж байгаа нь өмнө нь мэдэгдэж байсанчлан 2025 оны дөрөвдүгээр улирал гэх хугацаанаас арай хожуу юм.

Зорчигчид дроныг жолоодохын тулд тусгай зөвшөөрөл авах шаардлагагүй гэж Брайан Гу хэлжээ. “Учир нь бид уг нисдэг төхөөрөмжийг эхний үед чөлөөт цаг, спортын чиглэлээр ашиглана. Хотын төв рүү ойртох тусам танд тусгай зөвшөөрөл хэрэгтэй болох бөгөөд үүнийг авахад илүү төвөгтэй” гэж тэрбээр ярилаа.

“Xpeng” компани бусад төрлийн цахилгаан хөдөлгүүртэй төхөөрөмжүүдийг үйлдвэрлэхээр зорьж байгаа бөгөөд компанийн гүйцэтгэх захирал Хэ Сяопэн өмнө нь “CNBC”-д ярилцлага өгөхдөө "робот ба нисдэг машин бол бидний хувьд урт хугацааны зорилтын нэг хэсэг" гэж байв.


Эх сурвалж: CNBC /МОНЦАМЭ агентлаг/

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
Эцэг эхчүүд Харри Поттер цувралын гол дүрүүдэд хүүхдээ тоглуулахаар хошуурч байна
02024-9-16 13:02
Айдастаа автсан Маск үргэлж зэвсэгтэй 20 бие хамгаалагч, хувийн эмчтэй явж байна
02024-9-16 12:03
Антарктидын далайн мөсний талбай Баруун Европтой тэнцэх хэмжээгээр багасжээ
02024-9-16 10:06
“Сүйрлийн бурхан”Апофис солир 2029 онд дэлхийг шүргэж болзошгүй
02024-9-13 12:47
Олон жил хаалга тогтоосон чулуу нь сая долларын эрдэнэ байжээ
02024-9-13 12:16
OpenAI компанийн үнэ цэн асар хурдацтай өссөөр байна
02024-9-13 11:42
Швед цагаачдад харь гэж мөнгө төлөхөөр болжээ
02024-9-13 11:25
TSMC компанийн 8-р сарын борлуулалт өмнөх онтой харьцуулахад 33 хувиар өсжээ
02024-9-13 10:45
ОХУ-ын гүнд алсын тусгалтай пуужин харвахыг Украинд ИБУИНВУ зөвшөөрлөө
12024-9-13 10:11
Жон Бон Жови хүний амь аварч цагдаа нарын талархлыг хүлээв
02024-9-12 15:18