Д.Марадонагийн “Алтан бөмбөг” цомыг үнэ хаялцуулна
5 сарын 10. 18:440

Аргентины алдарт хөлбөмбөгч Диего Марадонагийн “Алтан бөмбөг” цомыг ирэх сард дуудлагаар худалдахаар болжээ. 1986 оны хөл бөмбөгийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээний /ДАШТ/ энэ цомыг алга болсон хэмээн олон жилийн турш тооцож байсан юм.

ДАШТ-ий шилдэг тоглогчдод гардуулдаг энэхүү цомыг домогт хөлбөмбөгчний гялалзсан замналыг харуулах дурсгалт эд зүйлийн нэг болгож, ирэх зургаадугаар сарын 6-нд Парисын “Aguttes” дуудлага худалдааны ордонд үнэ хаялцуулах бөгөөд олон сая ам.долларын үнэ хүрэх төлөвтэй байна.

Түүний 1986 оны тэмцээнд оролцож байхдаа өмсөж байсан Аргентины шигшээ багийн өмсгөл 2022 онд 9.3 сая доллароор зарагдаж, спортын дурсгалт эд зүйлсийн дуудлага худалдааны дээд амжилтыг эвдсэн бол шөвгийн наймд Английн эсрэг хийсэн тоглолтын үеэр “Бурхны гар”-аар оруулсан гэгддэг бөмбөг өнгөрсөн онд 2.4 сая долларын үнэ хүрч байв.

Д.Марадона 1986 оны ДАШТ-ий үеэр англичуудтай хийсэн тоглолтын үеэр “Бурхны гар” гэгддэг алдартай гоолоо оруулж, дараа нь эсрэг багийн хэд хэдэн тоглогчийг хуурснаар хожим “Зууны гоол” гэж нэрлэгдсэн гоолоо оруулж байсан түүхтэй. Энэ хоёр гоолыг тав хүрэхгүй минутын зайтай оруулсан бөгөөд 2020 онд мөнх бусыг үзүүлсэн Аргентин одын гайхамшигт ур чадвар, суут ухааныг бүрэн дүүрэн илэрхийлдэг.

Аргентины шигшээ баг тус тэмцээний финалд Баруун Германыг 3:2 харьцаагаар буулган авснаар аргентинчуудын хүртсэн гурван цомын хоёр дахийг нь өргөж байлаа.


Эх сурвалж: CNN /МОНЦАМЭ агентлаг/

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
1
0
0
0
0
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
“Xpeng” компани анхны нисдэг машинаа 2026 онд худалдаанд гаргана
02024-5-20 20:32
Алтны үнийн дээд үзүүлэлт шинэчлэгдсээр байна
02024-5-20 20:27
Ираны сайд нарын танхимаас мэдэгдэл гаргажээ
02024-5-20 19:16
Александр Усик Тайсон Фьюриг ялж, үнэмлэхүй аварга боллоо
02024-5-20 15:11
“New Shepard” хөлгийг хөөргөжээ
02024-5-20 13:51
Э.Холанд Премьер Лигийн “Алтан шаахай”-г хүртлээ
02024-5-20 13:37
"Формула-1"-ийн долоо дахь гараанд М.Ферстаппен түрүүлжээ
02024-5-20 13:30
Ираны Ерөнхийлөгчийн сууж явсан нисдэг тэрэг осолджээ
02024-5-20 13:23
Тайванийн засаг захиргааны тэргүүн Лай Чиндэ тангараг өргөжээ
02024-5-20 13:00
Польш улс ОХУ, Беларусьтай хиллэдэг зүүн хилээ бэхжүүлэхийн тулд 2.5 тэрбум ам.доллар зарцуулна
02024-5-20 8:44