Хуудас олдсонгүй
Уучлаарай, Таны хайсан хуудас олдсонгүй
Венесуэл улсын Ла-Корона гэдэг сүүлчийн мөсөн гол хайлжээ. Өөрөөр Хумбольдтын мөсөн гол гэж нэрлэгддэг энэ голын нийт эзлэхүүний дөнгөж 0.4 хувь нь л үлдсэн байна.
Ла-Коронагийн эзлэх талбай 4.5 хав. дөр. км-ээс 0.02 хав. дөр. км болтлоо багассан байна. Гэхдээ 0.1 кв. км-ийг мөсөн голын талбайн хамгийн бага хэмжээ гэж үздэг.
Уулын цанын тэмцээн зохион байгуулдаг байсан Венесуэл улсад 1910 оноос эхлэн таван мөсөн гол хайлж үгүй болсноор бүх мөсөн гол нь хайлсан дэлхийн анхны улс болжээ.
Өнгөрсөн оны сүүлчээр Венесуэлийн засгийн газар Ла-Коронаг геонэхмэл материалаар хучих замаар аврахыг оролдсон боловч байгальд илүү их хохирол учруулахаар байсан тул байгаль орчны мэргэжилтнүүд эсэргүүцсэн байна.
2100 он гэхэд дэлхийн мөсөн голуудын 20-оос 80 хувь нь хайлж үгүй болж магадлалтай гэж мэргэжилтнүүд таамаглаж байна.
Эх сурвалж: Azertac /МОНЦАМЭ агентлаг/
Уучлаарай, Таны хайсан хуудас олдсонгүй