БНАСАУ хилээ хэрмээр хашиж байна
6 сарын 21. 13:111

Хиймэл дагуулаас авсан зургуудаас үзвэл БНАСАУ өмнөд хилийнхээ дагуу хэд хэдэн зурваст хана хэрэм байгуулж байгаа нь харагдаж байна.

Түүнчлэн BBC агентлагийн мэргэжилтнүүдийн дүгнэснээр хоёр Солонгосын хилийн зэвсэггүй бүс доторх газрыг чөлөөлсөн байгаа нь удаан үргэлжилсэн тохиролцоог зөрчсөн хэрэг юм.

Энхийн гэрээ байгуулаагүй буюу чухамдаа дайнтай хэвээр байгаа хоёр Солонгосын хил дээр дөрвөн км үргэлжилсэн зэвсэггүй бүс байдаг билээ. Хоёр талын харилцаа аажмаар хурцдаж байгаа ийм үед дээрх мэт үйл ажиллагаанууд албаныхны анхаарлыг ихэд татаж байна.

Хиймэл дагуулаас авсан өндөр чанартай зургуудаас үзвэл, Пёнян хилийн дагуу дор хаяж гурван хэсэгт хаалт босгосон нь нийт бараг нэг км урттай болжээ. Мөн цаашид ч хаалтыг үргэлжлүүлэн байгуулж мэдэхээр байдалтай байна.

Хэдий өмнө дарсан ийм өндөр чанартай зураг үгүй учир хэрэм барих ажил хэзээнээс эхэлсэн нь тодорхойгүй боловч өнгөрсөн оны арван нэгдүгээр сарын зураг дээр хэрэм харагдахгүй байгаа юм.

Өмнөд Солонгосын талаас Пёняны дээрх үйлдлийг анхааралтай ажиглаж байгаа бөгөөд цэргийн, эсвэл цэргийн бус зорилготойг нь хараахан тогтоогоогүй, дүрвэгчдийг саатуулах үндсэн зорилготой ажиллагаа байж магадгүй хэмээн таамаглаж байгаа гэнэ.

Хэдий бүтэшгүй мэт санагддаг байсан ч энэ оныг хүртэл Умард Солонгосын үе үеийн удирдагч нар хоёр солонгосын эв нэгдлийг чухал зорилгоо хэмээн үздэг байсан билээ. Гэвч энэ оны эхээр Ким Жон Ун дээрх зорилгыг цаашид мөрдөхгүй гэдгээ зарлаж, эв нэгдэлтэй холбоотой хөшөө дурсгал, бэлгэ тэмдэг бүгдийг ээлж дараалан устгасан билээ. Иймд зарим судлаачид Умард солонгосын дээрх үйлдлийг Ким Жон Уны шинэ бодлоготой холбон тайлбарлах боломжтой хэмээн үзэж байгаа аж.

Эх сурвалж: BBC

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
1
0
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 1 сэтгэгдэл
81.164.71.165
   /
6 сарын 22. 22:23

Тэмбүүрсэн тэнэг коммунист

Онцлох мэдээ
Ажил олгогч холбоо барихгүй болчихвол яах вэ?
02024-10-24 21:23
БНХАУ шинэ оноос эхлэн 15 жилийн турш тэтгэврийн насыг аажмаар нэмнэ
02024-9-24 11:09
БНСУ: Хүүхдэдээ цаг гаргахын тулд богиносгосон хуваариар ажилладаг хүн 15 хувь нэмэгдлээ
02024-9-18 10:37
Ажлын дөрвөн өдөртэй хуваарь ажилчдын амьдралд аз жаргал нэмж байна уу?
02024-9-17 15:12
Хятад залуучууд ажилгүйдэлд дасаж байна
02024-9-6 14:39
БНАСАУ-ын мэдээлэл технологийн мэргэжилтнүүд бусдын хувийн мэдээллийг хулгайлан АНУ-ын компаниудад ажилд орох болжээ
02024-9-6 9:38
Япончууд ажлаасаа халагдахын тулд ажлаас гаргадаг мэргэжилтэн хөлсөлж байна
02024-9-2 15:28
Ажил, амьдралын тэнцвэрт итгэдэггүй дарга нар юуг чухалчилдаг вэ?
02024-8-28 15:06
Австрали ажилтнууд ажлын бус цагаар “утсаа салгахыг” хуулиар зөвшөөрлөө
02024-8-27 11:37
Оффис дээрх хамгийн бүтээмжтэй цагийг тогтоожээ
02024-8-26 16:28

Хуудас олдсонгүй

Уучлаарай, Таны хайсан хуудас олдсонгүй

Нүүр хуудас