Таван жилийн өмнө алга болсон илжиг хандгайн сүрэгтэй нийлсэн байжээ
6 сарын 21. 15:321

Калифорни мужийн Сакраменто дахь гэрээсээ таван жилийн өмнө зугтаж, алга болсон Дизел нэртэй илжгийг эзэд нь зэрлэг амьтанд бариулсан байх хэмээн бодож байжээ.

Гэтэл ор сураггүй таван жил өнгөрсний дараа энэ оны эхээр нутгийн нэгэн анчин Калифорнийн өмнөд нутгаар хэсэж явахдаа арав гаруй гишүүнтэй хандгайн сүргийн бэлчиж явааг хальсанд буулган авсан байна. Хачирхалтай нь тэдний дунд өнөөх илжиг дүрээрээ байжээ. Эзэд нь ч хараад танисан байна.

Илжигний эзэн Терри Древри анх Дизелийг газар зохицуулалтын хорооноос авч, эдлэндээ тахиа, лам гөрөөс, нэг чихмэл илжигтэй хамт эрх дураар нь амьдруулж байжээ. Гэвч 2019 онд тэд Дизелийг дагуулан ууланд алхаж байтал өнөөх нь гэнэтхэн юмнаас үргээд бутан дундуур орж алга болсон байна. Древри илжгээ хэдэн долоо хоног хайсан ч туурайн мөрөөс нь өөр юм олоогүй аж.

 

 

Гэтэл Калифорнийн байгалиар хэсүүчилж, нум сумаар ан хийх хоббитой Энтэр Макс Феннелл гуравдугаар сард авлаж яваад хандгайн сүрэгтэй таарсан байна. Сүрэг анчинтай таармагцаа удтал хөдөлгөөнгүй гацаж байгаад, эцэст нь Дизелийг үргэн холдоход л дагаад явцгаасан гэнэ.

Эх сурвалж: CNN

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
1
0
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 1 сэтгэгдэл
Lkhagva
202.126.89.215
   /
6 сарын 25. 16:04

Buga handgai medehgui mia gar yumaa

Онцлох мэдээ
Стресстэй ажил зөнөхөөс сэргийлдэг гэв
02024-10-25 21:13
Ажил олгогч холбоо барихгүй болчихвол яах вэ?
02024-10-24 21:23
БНХАУ шинэ оноос эхлэн 15 жилийн турш тэтгэврийн насыг аажмаар нэмнэ
02024-9-24 11:09
БНСУ: Хүүхдэдээ цаг гаргахын тулд богиносгосон хуваариар ажилладаг хүн 15 хувь нэмэгдлээ
02024-9-18 10:37
Ажлын дөрвөн өдөртэй хуваарь ажилчдын амьдралд аз жаргал нэмж байна уу?
02024-9-17 15:12
Хятад залуучууд ажилгүйдэлд дасаж байна
02024-9-6 14:39
БНАСАУ-ын мэдээлэл технологийн мэргэжилтнүүд бусдын хувийн мэдээллийг хулгайлан АНУ-ын компаниудад ажилд орох болжээ
02024-9-6 9:38
Япончууд ажлаасаа халагдахын тулд ажлаас гаргадаг мэргэжилтэн хөлсөлж байна
02024-9-2 15:28
Ажил, амьдралын тэнцвэрт итгэдэггүй дарга нар юуг чухалчилдаг вэ?
02024-8-28 15:06
Австрали ажилтнууд ажлын бус цагаар “утсаа салгахыг” хуулиар зөвшөөрлөө
02024-8-27 11:37

Хуудас олдсонгүй

Уучлаарай, Таны хайсан хуудас олдсонгүй

Нүүр хуудас