Сөүл: Дараа сард түүхэндээ хамгийн олон өвчтөнүүдийн жагсаал болно
6 сарын 21. 16:060

БНСУ-д эрүүл мэндийн салбар эгзэгтэй байдалд ороод дөрвөн сар гаруй хугацаа өнгөрөөд байгаа ч тодорхой шийдэлд хүрэлгүй, дунд нь иргэд хохирч байгаа явдалд бухимдсан өвчтөнүүд дараа сард түүхэнд байгаагүй олуулаа цугларч эсэргүүцлийн жагсаал хийхээр төлөвлөжээ.

Тэд хүнд өвчтэй байгаагаа үл хайхран халуун наранд гарч, нэгдсэн нэг шийдвэрт хүрэхийг шаардан дуу хоолойгоо өргөхөө илэрхийлж байна. Тухайлбал, Солонгосын өвчтөнүүдийн холбоо Хуанданён эмч нарыг ажлаа хийхийг уриалж, дахин ийм үйл явдал давтагдахаас сэргийлсэн хууль батлахыг шаардан бусад өвчтөний холбоодтой хамтран өвчтөнүүдийн хөдөлгөөн өрнүүлж, дараа сарын 4-нд Сөүл хотын Чунну дүүргийн Бушингаг өргөөний өмнө жагсана гэдгээ өнөөдөр/06.21/ зарлав.

Одоогийн байдлаар нийт мянга гаруй өвчтөн жагсаалд оролцохоо илэрхийлээд байгаа гэнэ. Мөн эх сурвалжуудын мэдээллээр өмнө нь хэзээ ч ийм олон өвчтөн жагсаал хийж байгаагүй аж.

Жагсагчдын ихэнх нь хүнд өвчтэй учир зуны халуун наранд амь эрсдэхээс сэргийлэн нар шарахаас өмнө 10:30 минутанд жагсаалаа эхэлж, хэд хэдэн анхны түргэн тусламжийн баг бэлэн байдалд байлцуулахаар төлөвлөсөн байна.

 

 

Жагсаалд Хуанданён холбооноос гадна Солонгосын Цусны хорт хавдартай өвчтнүүдийн нийгэмлэг, Солонгосын GIST өвчтөнүүдийн нийгэмлэг, Бөөрний хорт хавдартай өвчтөнүүдийн нийгэмлэг, Хүний эрхийн иргэдийн эвсэл, Солонгосын төрөлхийн зүрхний өвчтэй өвчтөнүүдийн холбоо, Солонгосын псориазын нийгэмлэг, Солонгосын 1-р хэлбэрийн чихрийн шижинтэй өвчтөнүүдийн холбоо, Солонгосын мэдрэлийн дотоод шүүрлийн хорт хавдартай өвчтөнүүдийн холбоо оролцох юм байна.

Эх сурвалж: Yonhap

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
1
1
1
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
Стресстэй ажил зөнөхөөс сэргийлдэг гэв
02024-10-25 21:13
Ажил олгогч холбоо барихгүй болчихвол яах вэ?
02024-10-24 21:23
БНХАУ шинэ оноос эхлэн 15 жилийн турш тэтгэврийн насыг аажмаар нэмнэ
02024-9-24 11:09
БНСУ: Хүүхдэдээ цаг гаргахын тулд богиносгосон хуваариар ажилладаг хүн 15 хувь нэмэгдлээ
02024-9-18 10:37
Ажлын дөрвөн өдөртэй хуваарь ажилчдын амьдралд аз жаргал нэмж байна уу?
02024-9-17 15:12
Хятад залуучууд ажилгүйдэлд дасаж байна
02024-9-6 14:39
БНАСАУ-ын мэдээлэл технологийн мэргэжилтнүүд бусдын хувийн мэдээллийг хулгайлан АНУ-ын компаниудад ажилд орох болжээ
02024-9-6 9:38
Япончууд ажлаасаа халагдахын тулд ажлаас гаргадаг мэргэжилтэн хөлсөлж байна
02024-9-2 15:28
Ажил, амьдралын тэнцвэрт итгэдэггүй дарга нар юуг чухалчилдаг вэ?
02024-8-28 15:06
Австрали ажилтнууд ажлын бус цагаар “утсаа салгахыг” хуулиар зөвшөөрлөө
02024-8-27 11:37

Хуудас олдсонгүй

Уучлаарай, Таны хайсан хуудас олдсонгүй

Нүүр хуудас