Ж.Буффоны амжилтыг Германы хаалгач М.Нойер эвдлээ
6 сарын 24. 15:110

Германы шигшээ багийн хаалгач Мануэль Нойер Европын хөл бөмбөгийн аварга шалгаруулах тэмцээний тоглолтод оролцсон тоогоор хаалгачдын дунд дээд амжилт тогтоожээ.

Тэрбээр тус тэмцээний хэсгийн шатны гуравдугаар тойрогт Швейцарын багтай хийсэн тоглолтод Германы шигшээ багийн гарааны бүрэлдэхүүнд талбайд гарсан байна. Энэ тоглолт М.Нойерын хувьд ЕАШТ-ий 18 дахь тоглолт байлаа. Тэрбээр Италийн хаалгач Жанлуижи Буффоны (17) амжилтыг эвджээ.

Германы шигшээ багийн хөлбөмбөгчид Швейцарын багтай 1:1 харьцаагаар тэнцжээ. Швейцарын шигшээ багийн довтлогч Дан Ндойе (28 дахь минут), Германы багаас сэлгээгээр талбайд гарсан Никлас Фюллькруг (90+2) нар гоол оруулсан байна.

Германы шигшээ 7 оноотой хэсгээ тэргүүллээ. Тус баг хасагдах шатны эхний тойрогт С хэсгийн хоёрдугаарт байрт шалгарсан багтай тоглоно. Швейцарын баг 5 оноотой хэсгээсээ хоёроор 1/8 шигшээд шалгарсан бөгөөд В хэсэгт хоёрдугаар байр эзэлсэн багтай өрсөлдөнө. А хэсгийн гуравдугаарт Унгарыг баг (3) орж байгаа бөгөөд хасагдах шатанд шалгарах боломжтой хэвээр байгаа бол Шотландын шигшээ дөрөвт (1) орж, тэмцээнийг орхиж байна.

Өдгөө 38 настай М.Нойер ЕАШТ-ий хошой хүрэл медальт (2012, 2016) бөгөөд Германы шигшээ багийн бүрэлдэхүүнд дэлхийн аварга (2014) болсон юм. Тэрбээр 2011 оноос хойш “Байерн Мюнхен” багт тоглож байгаа бөгөөд 11 удаа Германы аварга болж, Германы цомд 5 удаа, Аваргуудын лигт хоёр удаа түрүүлжээ.

Германд болж буй ЕАШТ-ий шувтаргын тоглолт долоодугаар сарын 14-нд Берлинд болно.

 

Эх сурвалж: МОНЦАМЭ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
Парис хот 2026 оноос Сена мөрнөөр илгээмж тээвэрлэнэ
12024-9-25 8:58
БНХАУ шинэ оноос эхлэн 15 жилийн турш тэтгэврийн насыг аажмаар нэмнэ
02024-9-24 11:09
Илон Маск: Ирэх хоёр жилийн хугацаанд нисгэгчгүй 5 сансрын хөлгийг Ангараг гараг руу хөөргөнө
02024-9-24 10:46
Рамзан Кадыров зэвсэглэсэн хоёр кибертрак фронтод илгээжээ
02024-9-23 12:40
БНАСАУ: Жилд 95 килограмм өндөр хувиар баяжуулсан уран үйлдвэрлэдэг байгууламжийг ашиглалтад оруулжээ
02024-9-23 9:57
Ган гачигт нэрвэгдсэн Африкийн орнууд олон зуун зааныг идэш тэжээлийн зорилгоор агнана
02024-9-23 0:54
Mercedes-Benz компани Хятадын зах зээлээс 520,000 автомашин эргүүлэн татна
02024-9-23 0:44
Салалт нэмэгдэж буй Хятад улсад хуримын зураг устгадаг шинэ бизнес ихэд эрэлттэй болжээ
02024-9-21 14:05
Аварга могойд хоёр цаг боолгосон эмэгтэйг аварчээ
02024-9-20 14:36
Рамзан Кадыров: Маск миний кибертракийг ажиллагаагүй болгосон
02024-9-20 12:50