Бээжин: Тайванийн тусгаар тогтнолыг дэмжигчдийг цаазаар авна
2024, 6 сарын 24. 15:120

БНХАУ өнгөрсөн долоо хоногт Тайванийг дэмжихтэй холбоотой ямар ямар үйлдлийг гэмт хэрэгт тооцохоо, мөн тэдгээр хэргүүдийн зарим нь цаазын ялтай талаар жагсаалт танилцуулсан билээ.

Улмаар тус улсын дээд шүүх, прокурорууд болон гурван яам хамтран Хятадын бүх түвшний шүүх, прокурорууд Тайванийн тусгаар тогтнолыг дэмжигчдийг хатуу шийтгэхээ мэдэгдсэн байна.

Гэмт хэрэгт тооцогдон шийтгэл хүлээх үйлдлүүдээс жишээ татвал, “Хоёр Хятад”, “Нэг Хятад, нэг Тайвань” зэрэг бодлогыг сурталчлах, байгууллага зохион байгуулж, Тайванийн тусгаар тогтнолын төлөө ажиллах, Тайванийн тусгаар тогтнолыг дэмжигч гадаадын байгууллагатай хамтрах зэрэг оржээ.

Мөн боловсрол, соёл, түүх, мэдээ, медиа салбарт Тайвань бол Хятадын нэг хэсэг гэх санааг үгүйсгэх нь нэлээд хүнд гэмт хэрэгт тооцогдох аж.

Ихэнх гэмт гэх хэрэгт 10 жил хүртэл хорих ял ноогдуулах агаад бусдыг зохион байгуулж, байгууллагаараа Тайванийг дэмжсэн хүмүүст дээрх хязгаар хамаарахгүй, цаашлаад “ноцтой” хэмээн үзвэл цаазаар авах хүртэл ялтай гэнэ.

 

Эх сурвалж: Business Insider

 

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
0
2
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
Ээж болсноор мэргэжлийн карьер саардаг гэх судалгаа гарчээ.
12025-5-12 23:28
Компаниуд ур чадвараас илүү “сэтгэгдэлд” үндэслэн ажилд авдаг нь тогтоогджээ
02025-5-1 23:07
Мэдээлэл технологийн салбарт AI-р орлуулах боломжтой ажилчдыг цомхотгоход ойрхон ирээд буйг онцоллоо  
02025-4-25 22:23
Ажлын гараагаа эхэлж буй ажилтнуудад тулгардаг ажлын байрны 5 сорилт
02025-4-24 21:39
Мичиган муж эрэгтэйчүүдэд их сургууль болон мэргэжлийн сургалтын хүртээмжийг нэмэгдүүлж байна
02025-4-23 15:10
100 мянган долларын цалин АНУ-ын том хотуудад өрхийн өргөн хэрэглээнд хүрэлцэхгүй байна
02025-4-21 20:33
Ажилчдаа урамшуулах нь сэтгэцийн эрүүл мэндэд тустай болохыг судалгаанууд харуулж байна
02025-4-16 16:01
АНУ-д таван ажилтан тутмын нэг нь карьераа өөрөө шийдэх боломжгүй гэжээ
02025-4-15 16:08
Орлого ихсэх тусам аз жаргал улам үнэтэй болдог
02025-4-4 11:56
Муу дарга шиг харагдуулах зангануудаас хэрхэн бултах вэ?
02025-4-1 11:35