Nissan Motors компани цахилгаан автомашины өрсөлдөөний улмаас Хятад дахь үйлдвэрээ хаажээ
6 сарын 25. 7:370

Японы Nissan Motors компани Хятад дахь үйлдвэрээ хаах шийдвэрийг гаргасан талаар Nippon Keizai Shimbun сонин орон нутгийн цагаар 22-ны өдөр мэдээллээ.

Тодруулбал жилд 130.000 автомашин үйлдвэрлэх хүчин чадалтай буюу Хятад дахь Nissan компанийн нийт үйлдвэрлэлийн хүчин чадлын 10 хувийг хангадаг Жянсу мужийн Чанжоу хот дахь үйлдвэрээ тус компани 21-ний өдөр хаажээ.

Nippon Keizai Shimbun сонинд "Ийнхүү шийдвэрлэх болсон гол шалтгаан нь Хятадын компаниудтай хийж буй үнийн өрсөлдөөнд төдийлөн амжилт олохгүй байгаагаас гадна тус улсад тун цөөн тооны цахилгаан автомашин сайн борлуулалттай байгаатай холбоотой" гэж онцлов.

Өнгөрсөн онд Nissan компанийн Хятад дахь борлуулалт 790.000 нэгж болсон нь өмнөх оныхоос 16 хувиар буурсан үзүүлэлт болжээ.

Хятадын автомашин үйлдвэрлэгчдийн нийгэмлэгийн мэдээлснээр, өнгөрсөн сард тус улсад борлуулагдсан нийт автомашины дотор цахилгаан автомашины эзлэх хувь 40 хувьд хүрсэн нь өнгөрсөн оны мөн үеэс 9 хувиар өссөн үзүүлэлт болохыг дурдсан байна.

Түүнчлэн Mitsubishi Motors компани ч өнгөрсөн жил Хятадын зах зээлээс гарах шийдвэр гаргасан бол Honda ч мөн Хятадтай хамтарсан үйлдвэрийнхээ ажилчдын тоог цөөлөөд удаагүй байгаа билээ. Үүнээс харахад цахилгаан автомашины хөгжлөөс харьцангуй хоцрогдоод буй Японы автомашин үйлдвэрлэгчид Хятад дахь бизнесийнхээ хувь хэмжээг ийнхүү бууруулах төлөвтэй байна.

Эх сурвалж: MBC

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
Зан чанар цалинд хэрхэн нөлөөлдөг вэ
02024-12-7 19:07
Поливорк: Хоёр болон түүнээс дээш бүтэн цагийн ажил хийхдээ юуг анхаарах вэ?
02024-12-6 10:01
Дуугаа хураасан ажилтны цаана байгууллагын соёлын том алдаа бий
02024-11-29 22:35
“Хөдөлмөрөө шударгаар үнэлүүлье” гэдгийг даргадаа яаж эвтэйхэн хэлэх вэ?
02024-11-28 21:13
Ажлын олон дарамтыг давахад эмэгтэйчүүдэд туслах дөрвөн чанар
02024-11-24 10:43
Ажлын орчинд эмэгтэй дарга нарыг зовоодог асуудлууд
02024-11-23 10:52
10 минутын дотор стрессээ тайлах гурван арга
02024-11-16 11:58
Ажил амжилтын замд гаргасан хамгийн айхавтар алдаагаа удирдагч нар хуваалцжээ
02024-11-14 21:28
Чадвар сул ажилтнуудын замын хүзүүг роботууд хуга мушгиж байна
02024-11-8 21:28
Z үеийнхэн оффисын ажилд дургуй байдаг нэг шалтгаан нь хувцсанд зарцуулах их зардал гэнэ
02024-11-6 22:49

Хуудас олдсонгүй

Уучлаарай, Таны хайсан хуудас олдсонгүй

Нүүр хуудас