Хуудас олдсонгүй
Уучлаарай, Таны хайсан хуудас олдсонгүй
Хил давуулан илгээсэн Умард Солонгосын ялгадас, хог бүхий бөмбөлгүүдээс хуучирч үжирсэн хувцас, хүний өтгөн, шимэгч хорхой зэрэг олдож байгаа тухай Сөүл энэ долоо хоногт мэдээлжээ.
Тухайлбал, тавдугаар сараас хойш Пёнян өмнөд хөрш рүүгээ элдэв бохир ачсан зуу зуун агаарын бөмбөлөг илгээн шогло байгаа билээ. Иймд Өмнөд Солонгосын цэргийн тэсрэх бөмбөг аюулгүй болгох анги, химийн болон биологийн баг хаа сайгүй бууж хохирол учруулж байгаа хог, ялгадсуудыг ариутгах, шинжлэх ажлуудыг гүйцэтгэж байгаа юм.
Албаныхны мэдээлснээр умардаас ирсэн хогон дунд хандиваар илгээсэн Өмнөд Солонгосын хувцас хэрэглэл, цаашлаад зүгээр хогны савнаас цуглуулсан гэмээр элдэв хог зэрэг хамгийн ихээр гар ирж байгаа аж.
Мөн зарим хогноос хүний өтгөн, ДНХ бүхий шороо зэрэг гарч байгааг үзвэл БНАСАУ хүний өтгөнөөр хөрс бордож байгаа бололтой хэмээн Эв нэгдлийн сайд мэдээлжээ.
Учир нь Умард Солонгос одоо хэр нь хүнсний хомсдолтой байгаагийн дээр өмнөд хөршөөсөө авч байсан химийн бордооны тусламж нь 2007 оноос хойш бүрэн зогссон билээ.
Хогон дундаас ихэвчлэн Мики мауз, Винни Пух, Хэллөү Китти зурагтай хуучин хувцас, оймс, бээлий, зайгүй болтол нь нөхсөн хүүхдийн хувцас, гараар оёсон, нөхсөн амны хаалт, өөр өөр цамцны хэсэг зүйж хийсэн цамц гэх мэт гарч ирж байгаа гэнэ.
Эх сурвалж: Reuters
Уучлаарай, Таны хайсан хуудас олдсонгүй