Apple компани iPhone-ийг угсрах үйл явцыг автоматжуулснаар ажиллах хүчийг 50 хувиар бууруулна
6 сарын 25. 12:220

Apple компани iPhone ухаалаг утасны угсрах үйл явцыг автоматжуулах замаар үйлдвэрийн ажилчдыг 50 хүртэл хувиар бууруулах төлөвлөгөөг хэрэгжүүлэхээр болжээ.

Орон нутгийн цагаар 24-ний өдөр мэдээллийн технологийн чиглэлээр дагнасан хэвлэл мэдээллийн хэрэгсэл болох The Information-ий мэдээлснээр Apple компани нийт ажиллах хүчээ багасгахын тулд төлөвлөгөөт зардлаас шалтгаалан хойшлогдоод байсан нийлүүлэлтийн сүлжээ болон үйлдвэрлэлийн автоматжуулалтын төслүүдийг дахин эхлүүлсэн талаар онцлов.

Apple-ийн автоматжуулалтын төсөл 2022 оны арваннэгдүгээр сард хамгийн том түнш болох Foxconn-ийн анхан шатны угсралтын үйлдвэрт эхэлсэн хэдий ч iPhone-ийн ажилчид болон цагдаа нарын хооронд мөргөлдөөн үүссэнээр амжилттай болж чадаагүй юм.

Тухайн үед ажилчид тэтгэмжийн асуудал болон Хятадын эрх баригчдын цар тахлын эсрэг авч хэрэгжүүлж байсан хорио цээрийн хатуу бодлогыг эсэргүүцэн томоохон жагсаал цуглаан зохион байгуулж, цагдаа нартай мөргөлдөж, iPhone гар утасны үйлдвэрлэлд саад учруулж байв.

Энэ хэрэг явдлын дараахан Apple-ын үйл ажиллагаа эрхэлсэн ахлах дэд ерөнхийлөгч Саби Хан менежерүүдэд "Ирэх хэдэн жилийн хугацаанд iPhone-ийн эцсийн угсралтын ажилчдын тоог 50 хувиар бууруулах" чиглэлийг өгсөн байна.

Түүнчлэн тус мэдээнд дурдсанаар Apple-ийн зүгээс үйл ажиллагаагаа автоматжуулахад хөрөнгө оруулалт хийхийг ханган нийлүүлэгч компаниудаасаа шаарддаг болохыг дурджээ.

Өнгөрсөн оны есдүгээр сард худалдаанд гарсан iPhone 15-ын эцсийн угсралтын явцад "автоматжуулалтыг ихээр" хийсэн хэмээн тухайн үед хэвлэл мэдээллийн хэрэгслүүд мэдээлж байсан билээ.

Эх сурвалж: SBS Biz

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
Зан чанар цалинд хэрхэн нөлөөлдөг вэ
02024-12-7 19:07
Поливорк: Хоёр болон түүнээс дээш бүтэн цагийн ажил хийхдээ юуг анхаарах вэ?
02024-12-6 10:01
Дуугаа хураасан ажилтны цаана байгууллагын соёлын том алдаа бий
02024-11-29 22:35
“Хөдөлмөрөө шударгаар үнэлүүлье” гэдгийг даргадаа яаж эвтэйхэн хэлэх вэ?
02024-11-28 21:13
Ажлын олон дарамтыг давахад эмэгтэйчүүдэд туслах дөрвөн чанар
02024-11-24 10:43
Ажлын орчинд эмэгтэй дарга нарыг зовоодог асуудлууд
02024-11-23 10:52
10 минутын дотор стрессээ тайлах гурван арга
02024-11-16 11:58
Ажил амжилтын замд гаргасан хамгийн айхавтар алдаагаа удирдагч нар хуваалцжээ
02024-11-14 21:28
Чадвар сул ажилтнуудын замын хүзүүг роботууд хуга мушгиж байна
02024-11-8 21:28
Z үеийнхэн оффисын ажилд дургуй байдаг нэг шалтгаан нь хувцсанд зарцуулах их зардал гэнэ
02024-11-6 22:49

Хуудас олдсонгүй

Уучлаарай, Таны хайсан хуудас олдсонгүй

Нүүр хуудас