Унгарын Ерөнхий сайд В.Орбан Хятадад хүрэлцэн иржээ
2024, 7 сарын 8. 13:450

Унгарын Ерөнхий сайд Виктор Орбан "энх тайван тогтоох хүчин чармайлтаа үргэлжлүүлэхээр" БНХАУ-д ирсэн гэдгээ олон нийтийн Х сүлжээний хуудсандаа мэдээлжээ.

Тэрбээр "Энх тайван тогтоох ажиллагаа 3.0" хэмээн бичээд #Beijing гэсэн хаштагийг, нисэх онгоцны буудалд авсан зургийн хамт Х хуудсандаа нийтэлсэн байна.

Киев, Москвад айлчилсныхаа дараа В.Орбан Швейцарын “Die Weltwoche” сонинд ярилцлага өгөхдөө "санаанд оромгүй уулзалтууд" болно гэж мэдэгджээ.

Оросын Ерөнхийлөгч Владимир Путинтэй Москвад яриа хэлэлцээ хийснийхээ дараа В.Орбан Украины мөргөлдөөнийг шийдвэрлэхэд чиглэсэн хүчин чармайлтаа долоодугаар сарын 8-наас үргэлжлүүлэх бодолтой байгаагаа мэдэгдсэн юм.

БНХАУ-ын Гадаад хэргийн яам В.Орбаны айлчлалыг урьдаас зарлаагүй ч түүнийг Бээжинд хүрэлцэн ирэх үед "Унгарын Ерөнхий сайд В.Орбан Хятадад айлчилна. БНХАУ-ын дарга Ши Жиньпин харилцан сонирхсон асуудлыг гүн гүнзгий хэлэлцэхээр В.Орбантай уулзана" гэсэн мэдээ тус яамны цахим хуудсанд гарчээ.

 

Эх сурвалж: МОНЦАМЭ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
1
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
Ээж болсноор мэргэжлийн карьер саардаг гэх судалгаа гарчээ.
12025-5-12 23:28
Компаниуд ур чадвараас илүү “сэтгэгдэлд” үндэслэн ажилд авдаг нь тогтоогджээ
02025-5-1 23:07
Мэдээлэл технологийн салбарт AI-р орлуулах боломжтой ажилчдыг цомхотгоход ойрхон ирээд буйг онцоллоо  
02025-4-25 22:23
Ажлын гараагаа эхэлж буй ажилтнуудад тулгардаг ажлын байрны 5 сорилт
02025-4-24 21:39
Мичиган муж эрэгтэйчүүдэд их сургууль болон мэргэжлийн сургалтын хүртээмжийг нэмэгдүүлж байна
02025-4-23 15:10
100 мянган долларын цалин АНУ-ын том хотуудад өрхийн өргөн хэрэглээнд хүрэлцэхгүй байна
02025-4-21 20:33
Ажилчдаа урамшуулах нь сэтгэцийн эрүүл мэндэд тустай болохыг судалгаанууд харуулж байна
02025-4-16 16:01
АНУ-д таван ажилтан тутмын нэг нь карьераа өөрөө шийдэх боломжгүй гэжээ
02025-4-15 16:08
Орлого ихсэх тусам аз жаргал улам үнэтэй болдог
02025-4-4 11:56
Муу дарга шиг харагдуулах зангануудаас хэрхэн бултах вэ?
02025-4-1 11:35