ДЭЛХИЙН БРЭНД SUBWAY МОНГОЛД НЭЭГДЛЭЭ….
7 сарын 8. 14:490

Дэлхийн 110 орны, 37,000 байршилд, өдөртөө 7,6 сая үйлчлүүлэгчдэд хүрч үйлчилдэг, дэлхийн хамгийн олон салбартай, амтат сэндвичний Subway брэндийн анхны салбарыг Таван Богд Групп албан ёсны франчайз эрхтэйгээр Галлериа Улаанбаатар төвд 7 сарын 5-нд нээлээ.

Нээлтийн үйл ажиллагааны гол онцлог нь хүрэлцэн ирсэн хүндэт зочид тууз хайчлахгүйгээр 3 МЕТРИЙН урттай SUBWAY сэндвичийг үйлчлүүлэгчидтэйгээ хамтдаа зэрэг хазаж, амталснаар SUBWAY брэндийн Монгол дахь салбар үүдээ нээж, анхны үйлчлүүлэгчдээ хүлээн авлаа. Анхны салбарын хаалга нээгдэхээс өмнө амтат сэндвичийг дэлхийн хүн бүхний амтлан таашаадаг тэр л амтаар нь амталж үзэх үйлчлүүлэгчдийн урт дараалал үүссэн байлаа.

Нээлтийн ажиллагааны үеэр Таван Богд Группийн ТУЗ-ийн дарга Д.Хулан:

-“Таван Богд Групп дэлхийд алдартай KFC, Pizza Hut, Godiva, l’Occitane зэрэг брэндүүдийг Монголдоо нутагшуулж, амжилттай ажиллаж байна. Бид 5 сарын эхээр SUBWAY брэндийн эрхээ баталгаажуулж, ердөө 2 сарын хугацаанд бэлтгэлээ хангаж, анхны салбараа нээж байна. Бид Монголчууддаа хүртээмжтэй байдлаар хүрч үйлчлэх үүднээс энэ жилдээ 5, ойрын хугацаанд 40 салбар нээнэ гэж төлөвлөж байна. Гадаадад тэр тусмаа, Америк болон барууны орнуудад сурч, ажиллаж байсан залуучууд залуу насных нь дурсамжийг авчирч байна гэж бидэнтэй сэтгэгдлээ хуваалцсанд баяртай байна. Энд хүрэлцэн ирсэн эрхэм зочид, үйлчлүүлэгч Та бүхэндээ нээлтийн ажиллагаанд хүрэлцэн ирсэнд талархал илэрхийлье” хэмээн онцоллоо.

Subway брэндийн Ази, Номхон далайн бүсийг хариуцсан Ерөнхийлөгч Эрик Фү:

-Монгол улс бол соёл болон түүхээрээ баялаг бөгөөд бидний зүгээс Subway брэндийг Монгол улсад авчирсандаа баяртай байна. Би Таван Богд Группийн Ерөнхийлөгч Ц.Баатарсайхан, ТУЗ-ийн дарга Д.Хулан нарт онцлон талархлаа илэрхийлье. Subway бол жирийн нэгэн сэндвич зардаг газар биш юм. Бид чанартай бүтээгдэхүүн, үйлчлүүлэгчдийн хэрэгцээ шаардлагад тохирсон өргөн сонголт болон тогтвортой хөгжилд итгэдэг. Энэхүү үнэ цэнийг дэлхийн аль ч Subway-ын салбараас авах боломжтой бөгөөд одоо монголоос авах боломжтой болж байна. Subway хэмээх дэлхийн өнөр гэр бүл өнөөдөр Таван Богд Группийг хүлээн авч байгаагаа баяртай байгаагаа онцлов. Мөн шинэ салбарын үйл ажиллагааг стандартын дагуу явуулахад хувь нэмэр оруулж байгаа багийн гишүүддээ, нийт үйлчлүүлэгчдэдээ талархал илэрхийлсэн юм.

Хамгийн анхны үйлчлүүлэгч:

Таван Богд Группийн ТУЗ-ийн дарга Д.Хулан ,Таван Богд группийн дотоод аудит хариуцсан захирал Ц.Оюунцэцэг

Мөн АНУ-аас Монгол Улсад суугаа Элчин Сайд Ричард Буанган: - Таван настай байхаасаа л үйлчлүүлж эхэлсэн Subway брэнд Монголд нээгдсэнд би туйлын баяртай байна. Амин дэмээр баялаг, амттай хоолыг идмээр байвал хүмүүс Subway-г илүү сонгодог. Энэхүү үнэ цэнэ намайг таван настай байхад ч, одоо ч гэсэн хэвээр байдаг нь гайхалтай юм. Улаанбаатарын зүрхэн хэсэгт байрлах Галлериа Улаанбаатар төв дотор Subway нээгдэж байгаа нь Монголчууд болон жуулчид хамтдаа цугларч, хамтдаа амттай бөгөөд эрүүл хоолыг амтархан зооглох боломж нээгдэж байна гэсэн үг. Subway брэнд Монголд орж ирснээр Монгол Улс болон Америкийн Нэгдсэн Улсын хоорондох харилцааг илүү бататгаж байгаа гэдгийг нэмж хэлмээр байна хэмээв.

“Eat fresh, feel good” уриатай SUBWAY брэнд, бүс нутгийн онцлогийг шингээсэн хэн ч уйдахааргүй, олон төрлийн цэсийг үйлчлүүлэгч бүрд санал болгодог бөгөөд, идэхэд амттай, эрүүл мэндэд тустай SUBWAY сендвичний нууц нь жин хасахад тусалдаг, эрүүл олон төрлийн орцтой байдаг байна.

Тэртээ 1965 онд, 17 настай оюутан хүү Фред ДеЛука, цөмийн физикч, доктор Питер Бак нарын үүсгэн байгуулсан шинэхэн орцтой, усанд шумбагч онгоцны хэлбэртэй, сэндвичийг АНУ-ын Коннектикут мужийн, Бриджпорт хотын иргэдэд борлуулснаар, SUBWAY брэндийн түүх эхэлжээ.

Дэлхий даяар цагт 320,000 ширхэг борлуулагддаг, Subway брэнд Монголын нийт үйлчлүүлэгчдэдээ өндөр чанартай, эрүүл, амттай сонголтыг санал болгож байгаа тул эрхэм таныг төрийн ордны зүүн талд байрлах Галлериа-Улаанбаатар төвийг зорин ирж, үйлчлүүлэхийг урьж байна.

Хаяг: Галлериа Улаанбаатар худалдаа үйлчилгээний төв, Чингисийн талбай зүүн хойд талд байрлах

 

https://www.facebook.com/SubwayMongolia

https://www.instagram.com/subwaymn/

НЭЭЛТИЙН ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ЗУРАГ:

Эх сурвалж: Таван Богд Сабвэй ХХК
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
Зөвхөн баячуудын сонирхдог байсан хоргодох байрыг Германы дундаж давхаргынхан олноор захиалах болжээ
02024-7-15 4:15
Дональд Трамп руу зэвсэгт этгээд гал нээх үед юу болж өнгөрөв?
02024-7-14 19:10
БНХАУ: Төрөлт буурч, насжилт ихсэж байгаагаас цэцэрлэгүүдийг ахмадуудад зориулсан төв болгож эхэлжээ
02024-7-14 16:08
НҮБ: 60 жилийн дараа дэлхийн хүн ам 10.29 тэрбумд хүрнэ
02024-7-13 3:54
Дэлхийн нар, салхины эрчим хүчний нийт төслийн 64 хувь нь Хятадад хэрэгжиж байна
02024-7-13 3:45
Эдийн засгаараа Африкийн орнуудыг тэргүүлж асан Нигери улс гуравдугаар байр руу ухарчээ
12024-7-12 2:57
Хятадын зах зээлд тэсэж үлдэнэ гэдэг гадны автомашин үйлдвэрлэгчдийн хувьд томоохон сорил
12024-7-11 3:25
Honda компани Тайланд дахь нэг үйлдвэрийнхээ үйл ажиллагааг зогсоохоор болжээ
02024-7-10 14:36
Хиймэл оюун хувьсгал хийж, орлогын пирамидын оргилоос санхүүгийн салбарыг буулгав
02024-7-9 12:58
Копенхаген хотод хог түүсэн жуулчдад шагналтай
02024-7-9 12:26