Энэтхэгийн Ерөнхий сайд Н.Моди ОХУ-д айлчилна
7 сарын 8. 15:070

Орос, Хятадын харилцаа гүнзгийрч байгаа энэ үед Энэтхэгийн Ерөнхий сайд Нарендра Моди хоёр өдрийн айлчлал хийхээр даваа гарагт буюу өнөөдөр ОХУ-ыг зорих гэж байна.

Тэрбээр ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путинтэй мягмар гарагт хэлэлцээ хийх бөгөөд энэхүү дээд түвшний уулзалт нь Энэтхэг улс АНУ-тай нягт түншлэлийн харилцаа тогтоож байгаатай холбоотойгоор сүүлийн үед бага зэрэг “хүйтрээд” байгаа эртний холбоотон болох хоёр улсын харилцааг бэхжүүлэхэд тус дөхөм болно гэж Энэтхэгийн шинжээчид гэж үзэж байна.

Энэтхэг улсын зорилго бол Энэтхэг-Оросын харилцааны ач холбогдлыг онцлон тэмдэглэх, өргөжин тэлж буй Орос-Хятадын харилцаа Шинэ Делитэй хийх харилцаанд нөлөөлөхгүй гэдэгт итгэлтэй байх явдал юм гэж Энэтхэг-Номхон далайн судлалын хүрээлэнг үүсгэн байгуулагч Калинга Чинтамани Махапатра “Америкийн дуу хоолой” радиод ярьжээ. "Тийм ч учраас Орос улстай яриа хэлэлцээг хамгийн дээд түвшинд үргэлжлүүлэх нь туйлын чухал юм" гэж тэрбээр нэмж хэлсэн байна.

Энэхүү дээд хэмжээний уулзалт нь Оросын цэргүүд Украинд халдан довтолсноос хойш анх удаа болох гэж байна. Орос, Украины дайнд төвийг сахисан байр суурь баримталсаар байгаа Энэтхэг улс нь дайныг буруушаагаагүй, мөн Москвад тавьсан Барууны хориг арга хэмжээнд нэгдээгүй юм.

Жиндалын нэрэмжит олон улсын харилцааны сургуулийн декан Шрирам Чаулия "Америкийн дуу хоолой"-д хэлэхдээ "энэ удаагийн айлчлалаар олон шинэ санаачилга, үр дүн бүхий ирээдүйтэй эсвэл эрс өөрчлөлт хийх түншлэлийн чиглэлийг тодорхойлно гэж миний хувьд бодохгүй байна. Харин батлан хамгаалах, эрчим хүчний салбарын харилцаагаа хадгалах, одоо байгаа хэлхээ холбоогоо хадгалах, хамтын ажиллагааг цаашид хөгжүүлэхэд чиглэх болов уу” гэжээ.

Энэтхэг улс сүүлийн жилүүдэд цэргийн техник хэрэгслийн худалдан авалтаа төрөлжүүлж байгаа хэдий ч Оросын зэвсгээс хараат хэвээр байна. Тус улс батлан хамгаалах зориулалттай бүтээгдэхүүний 33 орчим хувийг Оросоос импортолж байгаа бөгөөд таван жилийн өмнө энэ үзүүлэлт 66 орчим хувь байсан юм.

Үүний зэрэгцээ Энэтхэг улс Оросоос хямд нефтийн худалдан авалтыг нэмэгдүүлснээр хоёр талын эрчим хүчний худалдаа нэмэгджээ. Гэсэн хэдий ч, хэрэв Оросоос Энэтхэг рүү экспортолсон бараа бүтээгдэхүүний нийт хэмжээ 65 тэрбум ам.доллар байгаа бол Энэтхэгийн экспорт ердөө 4 тэрбум орчим ам.доллар байгаад Шинэ Дели санаа зовниж байна.

Энэтхэгийн Гадаад хэргийн сайд Винай Куатра өнгөрсөн баасан гарагт Н.Модигийн айлчлалыг зарлахдаа "хоёр талын худалдаа тэнцвэргүй хэвээр байгаа бөгөөд энэ нь Оросын талтай хийх бидний яриа хэлэлцээний нэн тэргүүний асуудал юм" гэж мэдэгджээ. Тэрбээр цааш хэлэхдээ, Энэтхэг улс хөдөө аж ахуйн бүтээгдэхүүн, технологи, эм зүй, үйлчилгээ зэрэг төрөл бүрийн салбарт экспортыг нэмэгдүүлэхийг хүсэлтэй байна гэсэн байна.

Энэ удаагийн айлчлал нь Путиний хувьд барууны хориг арга хэмжээний улмаас тусгаарлагдаагүй гэдгээ онцлоход чухал ач холбогдолтой гэж шинжээчид үзэж байна. Н.Моди, В.Путин нарын уулзалт Украин болон Энэтхэг-Номхон далайн бүс нутгийн аюулгүй байдлын асуудлаарх НАТО-гийн дээд хэмжээний уулзалттай давхцаж байгаад зарим шинжээч анхаарал хандуулж байна. Уг уулзалт Вашингтон хотод болох юм.

Энэтхэг-Номхон далайн бүс нутагт явуулж буй Хятадын бодлогод харилцан түгшиж байгаатай холбогдуулан Энэтхэг улс АНУ-тай аюулгүй байдлын түншлэлээ гүнзгийрүүлж байгаа тул Модигийн айлчлал Вашингтоны түгшүүрийг төрүүлэхгүй гэж Энэтхэгийн шинжээчид үзэж байна. Махапатрагийн хэлснээр, Энэтхэг улс өнөөг хүртэл АНУ, Оросын хооронд маневр хийж чаджээ.

“Энэтхэг Оростой цэрэг, технологийн салбарт хамтран ажиллаж байгаад "зарим талаар санаа зовниж байгаа" боловч АНУ-Энэтхэгийн түншлэл гол салбарт хөгжинө гэдэгт Вашингтон итгэлтэй байна” гэж АНУ-ын Төрийн нарийн бичгийн даргын орлогч Курт Кэмпбелл зургаадугаар сарын 26-нд хийсэн хэвлэлийн бага хурлын үеэр мэдэгдсэн байна.

Эх сурвалж: МОНЦАМЭ

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
Хятад залуучууд ажилгүйдэлд дасаж байна
02024-9-6 14:39
Toki x GS25 онцлох Cashback
02024-9-6 12:33
Царайлаг хүмүүсээс болгоомжлохыг Хятадын тагнуулын алба хүүхэд залуучуудад анхааруулжээ
02024-9-6 11:40
Путины 5, 9 настай нууц хөвгүүд илэрчээ
02024-9-6 11:15
Линкин Парк хамтлаг шинэ дуучинтайгаар эргэн ирэхээ зарлалаа
02024-9-6 10:43
БНАСАУ-ын мэдээлэл технологийн мэргэжилтнүүд бусдын хувийн мэдээллийг хулгайлан АНУ-ын компаниудад ажилд орох болжээ
02024-9-6 9:38
Дэлхийн автомашины салбарт “тектоник” өөрчлөлт авчирсан Хятадын автомашин үйлдвэрлэгчдийн дараагийн хохирогч хэн байх бол?
02024-9-6 8:22
ОХУ, Энэтхэг нууц худалдааны суваг байгуулжээ
02024-9-5 12:57
Ким Жон Ун үерийн гамшигт буруутган 30 албан тушаалтанд цаазын ял оноов
02024-9-5 12:33
“Путины тагнуул” цагаан халимыг буудаж агнасан байж болзошгүй
02024-9-5 11:54