Л.Хэмилтон гурван жилийн дараа “Формула-1”-ийн гараанд түрүүллээ
7 сарын 8. 15:080

“Формула-1” ангиллын авто уралдааны энэ оны дэлхийн аварга шалгаруулах тэмцээний 12 дахь гараа буюу Их Британийн Гран-Прид “Мерседес" багийн нисгэгч Льюис Хэмилтон түрүүллээ.

Хоёрдугаар байрыг “Ред Булл” багийн нидерланд нисгэгч Макс Ферстаппен эзэлсэн бол "Макларен" багийн нисгэгч Ландо Норрис гуравдугаар байрт оржээ. Л.Хэмилтон 2021 оноос хойш анх удаа дэлхийн аваргын Гран-прид түрүүллээ. Хамгийн сүүлд тэрбээр 2021 оны 12 дугаар сард Саудын Арабын Гран-прид нэгдүгээр байр эзэлж байсан юм.

Л.Хэмилтоны хувьд "Сильверстоун” зам дээр ес дэх удаагаа түрүүлснээр Их Британийн Гран-прид хамгийн олон түрүүлсэн амжилтыг тогтоожээ. Тэрбээр мөн ДАШТ-ий нэг Гран-при уралдаанд аваргалсан тоогоор Францын Гран-при уралдааны түрүүг найман удаа авч байсан Германы нисгэгч Михаэль Шумахерын амжилтыг эвдсэн байна. Л.Хэмилтон мөн Унгарын Гран-прид найман удаа түрүүлжээ.

Энэ оны 12 дахь гарааны дараах байдлаар М.Ферстаппен 255 оноогоор ДАШТ-д тэргүүлсэн хэвээр байгаа бол түүний араас Л.Норрис /171 оноо/, “Феррари” багийн нисгэгч Ш.Леклер /150/ нар удаалж байна. Харин багийн чансаагаар “Ред Булл” /373/ тэргүүлж байгаа бол “Феррари” /302/, “Макларен” /295/ багууд тус тус хоёр, гуравдугаарт бичигдэж байна.

“Формула-1” -ийн 13 дахь гараа долоодугаар сарын 19-21-ны өдрүүдэд Унгарт болно.

 

Эх сурвалж: МОНЦАМЭ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
Стресстэй ажил зөнөхөөс сэргийлдэг гэв
02024-10-25 21:13
Ажил олгогч холбоо барихгүй болчихвол яах вэ?
02024-10-24 21:23
БНХАУ шинэ оноос эхлэн 15 жилийн турш тэтгэврийн насыг аажмаар нэмнэ
02024-9-24 11:09
БНСУ: Хүүхдэдээ цаг гаргахын тулд богиносгосон хуваариар ажилладаг хүн 15 хувь нэмэгдлээ
02024-9-18 10:37
Ажлын дөрвөн өдөртэй хуваарь ажилчдын амьдралд аз жаргал нэмж байна уу?
02024-9-17 15:12
Хятад залуучууд ажилгүйдэлд дасаж байна
02024-9-6 14:39
БНАСАУ-ын мэдээлэл технологийн мэргэжилтнүүд бусдын хувийн мэдээллийг хулгайлан АНУ-ын компаниудад ажилд орох болжээ
02024-9-6 9:38
Япончууд ажлаасаа халагдахын тулд ажлаас гаргадаг мэргэжилтэн хөлсөлж байна
02024-9-2 15:28
Ажил, амьдралын тэнцвэрт итгэдэггүй дарга нар юуг чухалчилдаг вэ?
02024-8-28 15:06
Австрали ажилтнууд ажлын бус цагаар “утсаа салгахыг” хуулиар зөвшөөрлөө
02024-8-27 11:37

Хуудас олдсонгүй

Уучлаарай, Таны хайсан хуудас олдсонгүй

Нүүр хуудас