Байден өөрийгөө дэлхийн удирдагч гэж хэлжээ
2024, 7 сарын 8. 15:100

АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байден өөрийгөө дэлхийг удирдаж байгаа учир албан үүргээ гүйцэтгэж чадах эсэхийг шалгуулах шаардлагагүй хэмээн ярьжээ.

Өдгөө 81 настай Жо Байден үе үе үг, өгүүлбэрээ алдаж, хольж хутгаж хэлдгээс болоод хүмүүс түүнийг Ерөнхийлөгчийн алба хашиж дийлэхээргүй зөнөсөн байж магадгүй гэлцэх болсон билээ. Тэгвэл тэрээр өнгөрсөн долоо хоногт ABC телевизед ярилцлага өгөхдөө бүүр ч жигтэй хариулт өгчээ.

Тэрээр “Би өдөр болгон тархи, сэтгэцээ шалгуулдаг. Бие ч эрүүл чийргээрээ байгаа. Энэ албыг одоо болтол хашиж чадаж байгаа маань миний баталгаа. Би өдөр болгон шалгуулдаг. Өдөр болгон. Түүгээр зогсохгүй би дэлхийг удирдаж байна. Яг ч тийм сүртэй биш л дээ, гэхдээ манайх чинь дэлхийд нэн чухал орон” гэж хариулсан байна.

Мөн өнгөрсөн долоо хоногт Доналд Трамптай мэтгэлцэхдээ буруу зөрүү юм ярьсныгаа ханиад хүрсэн, өөр ямар ч асуудал байхгүй гэх зэргээр хаацайлжээ.

Эх сурвалж: RT

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
1
0
0
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
Ээж болсноор мэргэжлийн карьер саардаг гэх судалгаа гарчээ.
12025-5-12 23:28
Компаниуд ур чадвараас илүү “сэтгэгдэлд” үндэслэн ажилд авдаг нь тогтоогджээ
02025-5-1 23:07
Мэдээлэл технологийн салбарт AI-р орлуулах боломжтой ажилчдыг цомхотгоход ойрхон ирээд буйг онцоллоо  
02025-4-25 22:23
Ажлын гараагаа эхэлж буй ажилтнуудад тулгардаг ажлын байрны 5 сорилт
02025-4-24 21:39
Мичиган муж эрэгтэйчүүдэд их сургууль болон мэргэжлийн сургалтын хүртээмжийг нэмэгдүүлж байна
02025-4-23 15:10
100 мянган долларын цалин АНУ-ын том хотуудад өрхийн өргөн хэрэглээнд хүрэлцэхгүй байна
02025-4-21 20:33
Ажилчдаа урамшуулах нь сэтгэцийн эрүүл мэндэд тустай болохыг судалгаанууд харуулж байна
02025-4-16 16:01
АНУ-д таван ажилтан тутмын нэг нь карьераа өөрөө шийдэх боломжгүй гэжээ
02025-4-15 16:08
Орлого ихсэх тусам аз жаргал улам үнэтэй болдог
02025-4-4 11:56
Муу дарга шиг харагдуулах зангануудаас хэрхэн бултах вэ?
02025-4-1 11:35