Наполеон амиа хорлох оролдлого хийх үедээ ашиглаж байсан хос гар буу 1.7 сая еврогийн үнэ хүрчээ
7 сарын 9. 3:240

Наполеон Бонапартын хэрэглэж байсан хос гар буу 1.69 сая еврогоор зарагджээ.

Британийн ВВС агентлагийн мэдээлснээр Наполеоны хос гар бууг орон нутгийн цагаар 7-ны өдөр Парисын Осена дуудлага худалдааны ордонд 1.69 сая еврогоор худалдсан талаар онцлов. Шинжээчид 1.2-1.5 сая еврогоор зарагдана гэж таамаглаж байснаас давсан байна.

Дуудлага худалдаагаар зарагдсан уг хос гар бууг Луис Марин Госсетт гэх эрхэм бүтээж байсан бөгөөд алт, мөнгөөр ​​чимэглэснээс гадна Наполеоны нэрний эхний үсгийг сийлсэн байдаг аж.

Осена дуудлага худалдааны ордны зүгээс тайлбарлахдаа Наполеоны Орос руу хийсэн амжилтгүй дайралтаас хойш байгуулагдсан Их Францын эвсэлд тэрээр ялагдаж хаан ширээнээс буусны дараахан буюу 1814 оны 4-р сарын 12-ны шөнө Фонтенбло сүмд уг хос гар буугаар амиа хорлохыг завдсан түүх бий хэмээн өгүүлсэн байна.

Харин түүний туслах Арман де Коленкур дарийг нь авсан байсны ачаар уг оролдлого амжилтгүй болж байжээ. Улмаар тэрээр хор уун амиа егүүтгэхийг завдсан ч бөөлжиж гарган амь гарсан түүхтэй. Харин дараа нь Наполеон энэхүү хос буугаа туслах Коленкуртаа бэлэглэсэн ба түүний үр удам хэдэн үеэрээ үүнийг хадгалж байсан гэдэг.

BBC агентлагийн тайлбарласнаар Наполеоны хэрэглэж байсан эд зүйлсийг хэд хэдэн удаа дуудлага худалдаагаар нэлээд өндөр үнэ хүргэж зарж байсны нэг нь өнгөрсөн оны арваннэгдүгээр сард түүний өмсөж байсан малгай 1,9 сая еврогийн үнэ хүрсэн явдал аж.

Эх сурвалж: MBC

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
Стресстэй ажил зөнөхөөс сэргийлдэг гэв
02024-10-25 21:13
Ажил олгогч холбоо барихгүй болчихвол яах вэ?
02024-10-24 21:23
БНХАУ шинэ оноос эхлэн 15 жилийн турш тэтгэврийн насыг аажмаар нэмнэ
02024-9-24 11:09
БНСУ: Хүүхдэдээ цаг гаргахын тулд богиносгосон хуваариар ажилладаг хүн 15 хувь нэмэгдлээ
02024-9-18 10:37
Ажлын дөрвөн өдөртэй хуваарь ажилчдын амьдралд аз жаргал нэмж байна уу?
02024-9-17 15:12
Хятад залуучууд ажилгүйдэлд дасаж байна
02024-9-6 14:39
БНАСАУ-ын мэдээлэл технологийн мэргэжилтнүүд бусдын хувийн мэдээллийг хулгайлан АНУ-ын компаниудад ажилд орох болжээ
02024-9-6 9:38
Япончууд ажлаасаа халагдахын тулд ажлаас гаргадаг мэргэжилтэн хөлсөлж байна
02024-9-2 15:28
Ажил, амьдралын тэнцвэрт итгэдэггүй дарга нар юуг чухалчилдаг вэ?
02024-8-28 15:06
Австрали ажилтнууд ажлын бус цагаар “утсаа салгахыг” хуулиар зөвшөөрлөө
02024-8-27 11:37

Хуудас олдсонгүй

Уучлаарай, Таны хайсан хуудас олдсонгүй

Нүүр хуудас