Японы хөдөлмөр эрхлэгчдийн бодит цалин 26 сар дараалан буурлаа
2024, 7 сарын 9. 8:450

Японы хөдөлмөр эрхлэгчдийн бодит цалин өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад буурсан гэх дүн мэдээ гарчээ. Ингэснээр 26 сар дараалан буураад байгаа юм.

Японы Эрүүл мэнд, хөдөлмөр, нийгмийн халамжийн яамнаас 8-ны өдөр нийтэлсэн "5-р сарын хөдөлмөрийн статистикийн судалгаа"-наас харахад тав ба түүнээс дээш ажилтантай албан байгууллага, компаниудын нэг ажилчинд ногдох сарын дундаж цалин 297.151 иен байсан нь өмнөх оны мөн үетэй харьцуулахад 1.9 хувиар өссөн үзүүлэлт болжээ.

Гэвч бараа бүтээгдэхүүн, үйлчилгээний үнийн өсөлттэй харьцуулахад бодит цалин 1.4 хувиар буурсан гэх тооцоо гарсан байна. Ийнхүү бодит цалингийн хэмжээ түүхэнд байгаагүй урт хугацаагаар буюу 26 сарын турш тасралтгүй буураад буй юм. Nihon Keizai Shimbun сонины зүгээс бодит цалингийн бууралтын хувь хэмжээ бага багаар багасаж байна гэж тайлбарласан байна.

Эрүүл мэнд, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамнаас “Хэдийгээр албан байгууллага, компаниуд цалин нэмэгдүүлэх тал дээр ихээхэн анхаарч байгаа ч үнийн өсөлт маш хүчтэй байгаагийн улмаас бодит цалин тасралтгүй буурахад нөлөөлөх гол хүчин зүйл болж байна” хэмээн тайлбарлав.

Эх сурвалж: Asiae

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
Ээж болсноор мэргэжлийн карьер саардаг гэх судалгаа гарчээ.
12025-5-12 23:28
Компаниуд ур чадвараас илүү “сэтгэгдэлд” үндэслэн ажилд авдаг нь тогтоогджээ
02025-5-1 23:07
Мэдээлэл технологийн салбарт AI-р орлуулах боломжтой ажилчдыг цомхотгоход ойрхон ирээд буйг онцоллоо  
02025-4-25 22:23
Ажлын гараагаа эхэлж буй ажилтнуудад тулгардаг ажлын байрны 5 сорилт
02025-4-24 21:39
Мичиган муж эрэгтэйчүүдэд их сургууль болон мэргэжлийн сургалтын хүртээмжийг нэмэгдүүлж байна
02025-4-23 15:10
100 мянган долларын цалин АНУ-ын том хотуудад өрхийн өргөн хэрэглээнд хүрэлцэхгүй байна
02025-4-21 20:33
Ажилчдаа урамшуулах нь сэтгэцийн эрүүл мэндэд тустай болохыг судалгаанууд харуулж байна
02025-4-16 16:01
АНУ-д таван ажилтан тутмын нэг нь карьераа өөрөө шийдэх боломжгүй гэжээ
02025-4-15 16:08
Орлого ихсэх тусам аз жаргал улам үнэтэй болдог
02025-4-4 11:56
Муу дарга шиг харагдуулах зангануудаас хэрхэн бултах вэ?
02025-4-1 11:35