БНСУ: Цэргийн өгзгөнд нэг секунд хүрэхэд бэлгийн дарамт гэж үзнэ
2024, 7 сарын 29. 12:320

Ямар ч шалтгаанаар бай хамаагүй цэргийн өгзгөнд хүрэх төдийд түүнийг бэлгийн дарамт гэж үзнэ хэмээн Өмнөд Солонгосын шүүх шийдвэрлэжээ.

Энэ сарын 29-ний шүүхийн шийдвэрийг үзвэл, 2022 оны дөрөвдүгээр сард Ганвоны явган цэргийн ангид хуваарилагдсан А нэг байранд байрладаг Б-тэй хамт тамхи татахаар гарсан байна. Цэргийн журмаар бол аливаа золгүй хэрэг явдлаас сэргийлэхийн тулд цэргүүд байрнаас гарахдаа заавал хүнтэй хамт гарах ёстой байдаг аж. Гэвч хамт тамхины цэг рүү шатаар өгсөж байхдаа А нь Б-гийн өгзгөнд нэг секунд орчим хүрсэн байна.

Дээрх хэрэг явдлыг эхэндээ цэргийн шүүх хариуцаж байсан ч өнгөрсөн оны есдүгээр сард А, Б хоёр цэргээс халагдахад иргэний шүүхэд шилжүүлсэн нь ийнхүү энэ сард шийдэгдэж байгаа аж.

Улмаар шүүх ижил хүйстнийхээ өгзгөнд хүрэх нь ямар нэг бэлгийн зорилгогүй байсан ч бэлгийн дарамт мөн гэж үзсэн байна. Иймд Инчон дүүргийн шүүхийн Бүчон салбарын эрүүгийн нэгдүгээр хэлтсийн шүүгч Ким Жон А иргэн А-г цэрэгт бэлгийн дарамт учруулсан гэм буруутайд тооцсон ч өмнө ял эдэлж байсан түүхгүй, хөнгөн хэрэг, хоёр жил өнгөрсөн гэх мэт шалтгаанаар ялыг түтгэлзүүлсэн аж.

Эх сурвалж: Yonhap

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
Ажил горилогчдын тодорхойлж буй муу хүний нөөцийн шинжүүд
02025-1-15 20:44
Япон залуучууд хэт ачаалалтай ажиллахаас татгалзаж эхэлжээ
02025-1-11 16:22
Чадвараа дээшлүүлнэ гэдэг ирээдүйд хамгийн том хөрөнгө оруулалт
02025-1-6 18:34
Ажил тань танд тохирохгүй байгааг хэрхэн мэдэх вэ?
12025-1-2 11:52
Ирэх жилд хиймэл оюунт хөдөлмөрийн зах зээл улам хурдтай тэлнэ
02024-12-22 21:01
Хөдөлмөрийн зах зээл дээрх залуус эрс идэвхгүй, боловсролгүй, ганцаардмал болж байна
02024-12-20 13:01
Хиймэл оюуны тухай ойлголтын зөрүү залуу үеийнхний дунд их байна
02024-12-17 14:08
Зан чанар цалинд хэрхэн нөлөөлдөг вэ
22024-12-7 19:07
Поливорк: Хоёр болон түүнээс дээш бүтэн цагийн ажил хийхдээ юуг анхаарах вэ?
22024-12-6 10:01
Дуугаа хураасан ажилтны цаана байгууллагын соёлын том алдаа бий
12024-11-29 22:35

Хуудас олдсонгүй

Уучлаарай, Таны хайсан хуудас олдсонгүй

Нүүр хуудас